Ардчилсан хувьсгалын онол-бодлогын шүтэлцэл, Д.Бямбасүрэн ба “явуургүй социализм”, Нийгэм-эдийн засгийн нэгдсэн бодлогыг төсвийн бодлого нь булшилсан нь, Дарга ангийн араншин, Цөвүүн цагийн балайрлаас ангижиръя
 
Монгол төрийн далбаа үнэхээр бидний хажууд байгаа мөртлөө хэний ч анхаарлыг татдаггүй тийм лут ид шидийг өөртөө агуулдаг. Төрийн далбааны гол ид шид нь чухамдаа Алтан Соёнбонд далдлагдсаар байна. Гурвалжны нууц, Дөрвөлжний нууц гэсэн гайхамшигт үгс чухамдаа Алтан соёнбын ерөнхий дүрслэлтэй шууд холбогдсоор иржээ. Алтан соёнбын бүтэц нь арван бүрдэл-бүрээс тогтсон.  Гал, нар, сар нь Гурвалжны нууцыг, харин үлдсэн долоон бүрдэл-бүр нь Дөрвөлжний нууцыг хадгалдаг. 
 
Алтан соёнбыг хоёр чиглэлээр дотоод нууцлалыг нь тандаж олох оролдлого хийгдсэн. Энэхүү нууцлалыг буюу ид шидийг тодруулахтай холбогдуулж “Ноцтой мэдээ” сонины 2015 оны №6-д “Төрийн далбаагаа бусдад зээлдүүлээд л мөнгө олж болдог л юм байна” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгдснийг ихэд олзуурхснаа хэлэх юун. Ер нь Монгол төрийн далбааг гадаадын улс орнууд их л сонирхож түүнийг аюулгүй байдалдаа бас мөнгө олох зорилгоор ашигладаг тухай бид өмнө нь сонсож байсан. 
 
Харин дээрхи мэдээлэлд манай улсын төрийн далбааг гадаадын 30 улсын 493 хөлөг онгоц мандуулдгийг олж мэдлээ. 2014 онд л гэхэд Сингапурын 178 хөлөг, БНХАУ-ын 11 хөлөг, Японы 5 хөлөг, Английн 4 хөлөг төрийн маань далбааг намируулж өнгөрсөн жил гэхэд л 274 сая төгрөгийг Монгол төрийн дансанд шилжүүлсэн байна. Монгол төрийн далбааны Алтан соёнбын Гурвалжны болон Дөрвөлжний нууцыг мэдэхгүй ч гэсэн гадаадын улс орнуудын хөлөг онгоцууд төрийн далбааг маань ингэж олзуурхан намируулж олсон орлогынхоо тодорхой хувийг манай улсын санд бас өгдөг нь Алтан соёнбо үнэхээрийн ид шидтэй гэдгээ нотолсоор байна.
 
Алтан соёнбыг бид Ардчилсан хувьсгалын онол-үзэл-бодлоготой шүтэлцүүлж судлах оролдлогыг 1980-аад онд хийсэн. Үүнийг бид бага зэрэг тодруулж ярих нэг зүйл бий. Энэ нь В.И.Ленин 1913 онд “Марксизмын гурван эх булаг ба гурван бүрэлдэхүүн хэсэг” гэсэн эрдмийнхээ бүтээлийг туурвисантай холбогддог бөгөөд уул судалгаагаа Карл Марксын таалал төгссөний 30 жилийн ойд зориулсан нь уялдаж Монгол төрийн Алтан соёнбын нууцлал руу орох нэгэн гарцыг нээсэн гэлтэй. 
 
Бүр тодруулбал марксизм нь гүн ухаан, улс төр -эдийн зас-гийн ухаан, шинжлэх ухааны коммунизмын онол гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй гэж В.И.Ленин тодорхойлов. Бид үүнийг ийнхүү товойлгохдоо Ардчилсан хувьсгалын онол-үзэл-бодлогыг хэзээ ч марксизм-ленинизмийн эсрэг, шинжлэх ухааны коммунизмын эсрэг, ажилчин ангийн гайхамшигт цогц сургаалийн эсрэг хандуулж байгаагүй гэдгийг сануулж хэлье. Манай их дээд сургуулиудад марксизм-ленинизмийн үндсийг зөвхөн сурах бичгийн төвшинд л зааж байсан болохоос биш, төрийн нэгдсэн бодлогын төвшинд, онолын лут уялдаат сүлжээнд оруулж зааж байгаагүй. 
 
Иймээс их дээд сургууль төгсөгчид марксизм-ленинизмийн бүрэлдэхүүн гурван хэсгийг заалгуулчихаад шалгалт өгч дүн тавиулсаны маргааш нөгөөдрөөс л марксизм-ленинизмийнхээ цуглуулсан жаахан мэдлэгийг насан туршдаа мартдаг явдал их түгсэн ажээ.
 
Саяхан энэ хоёрдугаар сард МоАХ-ны анхдугаар их хурлын 25 жилийн ойг тэмдэглэх гэж Ардчилсан холбооныхон багагүй бужигналдсан. Хэд хэдэн лут илтгэл тавигдахаар, эдгээр илтгэлийг зон олонд толилуулах манай мундаг улс төрчдийн нэрс хүртэл хэвлэлд нийтлэгдсэн байв. Гэвч дээрхи илтгэлүүд нь огт тавигдсангүй төдийгүй мөнөөх шилдэг улс төрчид ч дээрхи 25 жилийн ойн үеэр үзэгдсэнгүй алга болчихсон байлаа. Харин “Ардчилал” сонин дээр МоАХ-ны улс төрийн илтгэлийг нийтэлж, бас МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн женко Баттулгын илтгэл хэвлэгдсэн аж. 
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайханы хэлсэн үг бидний анхаарлыг татав. Тэрбээр 1990 оны Ардчилсан хувьсгалд Анагаахын дээд сургуулийн оюутнуудыг идэвхитэй оролцуулах ажлыг зохион байгуулж байснаа дурьдаж, улмаар шинжлэх ухааны коммунизмын онолыг Анагаахын дээд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс тонилгож мундаг гавъяа байгуулснаа Монгол түмэндээ анх удаа дуулгасан шүү.
 
Ардчилсан хувьсгалыг бид марксизм-ленинизмийн эсрэг огт чиглүүлээгүй бөгөөд марксизм-ленинизмийн арга зүйг ашиглаж Монгол улсад өрнөх Ардчилсан хувьсгалыг чухамдаа улс орноо Зөвлөлтийн далд колоничлолоос аврахад тууштай хандуулсан билээ. Ардчилсан хувьсгалын онолыг цэгцлэх явцад марксизмын гурван бүрэлдэхүүн хэсгийг лавшруулж тодотгох шаардлага гарсан. Марксист-ленинист гүн ухаан, марксист-ленинист улс төр-эдийн засгийн ухаан хоёр нь марксизмын оргилд нь өргөмжлөгдсөн бол марксизмын их бие нь чухамдаа шинжлэх ухааны коммунизмын онолтой шүтэлцдэг гэсэн чухал дүгнэлтийг бид хийв. 
Ер нь шинжлэх ухааны коммунизмын онол нь өөрийнхөө бүтэц бүрэлдэхүүнд долоон онолыг багтаадгийг бид Ардчилсан хувьсгалын онолыг туурвих үедээ олж тогтоолоо.
 
“Хөх толбо” сонины 2014 оны №22-оос бид нэгэн том ишлэлийг зон олондоо дуулгавал: “Шинжлэх ухааны коммунизмын онолыг 1990 оноос хойш бараг бүх лийдэрүүд, олонхи улс төрчид элдвээр гоочилж муулсаар хогны сав руу чулуудаж хаялаа. Гэтэл миний бие 1970- аад оны эцсээр 1980-аад оны эхээр шинжлэх ухааны коммунизмын онол нь долоон чухал онол номнолтой байсныг олж тогтоосон. 
 
Тухайлбал, төр эрхийн онол, гадаад харилцааны онол, эдийн засгийн ухаан, аж төрөх ёсны онол, соёл судлал, нийгэм судлал, улс төр судлал гэсэн долоон чухал онол байдгийг мэдсэн юм. Хуучин МАХН шинжлэх ухааны коммунизмын онолыг гүнзгийрүүлэн судалж саяын бидний дурьддаг долоон чухал онол номнолоос ядахдаа дөрвийг нь тодруулж ярих боломж гарах байсан. Гэвч Монгол ардын хувьсгалт намын дээд удирдлага шинжлэх ухааны коммунизмын
 онолыг, марксист-ленинист гүн ухааныг, улс төр эдийн засгийн ухааныг бүгдгийг нь марксизм-ленинизмтэй хамтатгаж ажилчин ангийн гол сургаалиас татгалзсанаа 1990 оны 3-р сард албан ёсоор зарлан тунхагласныг дахин сонордуулж хэлэх нь зүйтэй байх. 
 
Марксизм-ленинизмээс татгалзсанаа МАХН-ын дээд удирдлага улс төрийн өлсөлт өндөрлөснөөс хойш 12 хоногийн дараа мэдэгдсэн юм шүү. Тэгэхэд бид шинжлэх ухааны коммунизмын онолын бүтцэд долоон чухал онол байсныг тогтоосон төдийгүй бас ахиад нэг чухал шинжлэх ухаан далдлагдаж байсныг илрүүлсэн. Энэ шинжлэх ухаан нь функциональ чиглэмжтэй бөгөөд шинжлэх ухааны коммунизмын онолыг бүхэлд нь гүн ухаантай, улс төрийн эдийн засгийн ухаантай шүтэлцүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байсныг олж харлаа. 
 
Энэ функциональ ухааныг бид хажир онол гэж нэрлэсэн. Энэхүү хажир онол нь таван чиглэлийн номнолыг багтаадаг. Тодруулбал, төлөвлөлт, у-дирдахуй, зохион байгуулалт, бүртгэл зүй, хяналт зэргийг хэлж болно.
 
Ийнхүү марксизм-ленинизмийг нийгмийн тэргүүлэх арван онолтой гэдгийг бид үндэслэж тавьсан юм. Марксизмын дотоод бүтцийг тодотгох шаардлага ер нь нийгмийн томоохон өөрчлөлттэй, тухайлбал социалист хувьсгалтай, Ардчилсан хувьсгалтай шүтэлцүүлж дэвшигддэг нь практикаар нотлогдсон. 1980-аад оны эцсээр ЗХУ-д том өөрчлөн байгуулалтыг нийгмийн шинжлэх ухаануудын уялдаат сүлжээтэй шүтэлцүүлэх оролдлогыг эдийн засгийн шинжлэх ухааны доктор Г.Х.Попов хийж байлаа. 
 
Тэрбээр хожим Москва хотын даргаар дэвшин ажилла-сан. Доктор Г.Х.Попов нь нийгмийн шинж-лэх ухаануудын шүтэлцлийг шинжлэх ухааны коммунизмын онол дээр, марксизмын гурван бүрэлдэхүүн хэсэгтэй уялдуулаагүй бөгөөд улс ардын аж ахуйн бүтэцтэй холбож бидний саяын дурьддаг шүтэлцлийг гаргаж тавив. Бид өөрчлөн байгуулалтыг биш, чухамдаа Ардчилсан хувьсгалын асуудлыг онол-үзэл-бодлогын төвшинд дэвшүүлж тавьсан учраас энэхүү хувьсгалыг марксизм гурван бүрэлдэхүүн хэсэгтэй, ялангуяа шинжлэх ухааны коммунизмын онолтой уялдуулах явдал гоц ач холбогдолтой болсоныг 1970-аад оны эцсээс мэдэрсэн гэлтэй.
 
ЗХУ-д 1980-аад оноос эхэлсэн өөрчлөн байгуулалт нь хөгжингүй социализмын хүрээнд хөгжингүй социализмыг улам төгөлдөржүүлэх зорилготой байсан бол Монгол улсад 1990 оны эхэнд өрнүүлсэн Ардчилсан хувьсгал нь, нэгд, Монгол улсад жинхэнэ социалист нийгэм сүндэрлэж чадаагүй бөгөөд харин далд колони тогтолцоо төлөвшсөнийг таягдаж хаяхад, хоёрт, ЗХУ хөгжингүй социализмыг байгуулаагүй бөгөөд тэрбээр том далд колоничлогч гүрэн байсныг илчилж Монгол улсыг Зөвлөлтийн далд колоничлолоос аврах зорилтыг гадаад бодлогын гол чиглэл болгоход, гуравт, Монгол улсад Ард түмний онц зөвлөлийг, Ерөнхийлөгчийн гүйцэтгэх засаглалыг тогтоож улмаар хүнлэг, Ардчилсан, тусгаар тогтносон, бүрэн эрхэт Монгол улсыг сүндэрлүүлэхэд чиглэгдсэн. 
 
Бид марксизм-ленинизмийн диалектик арга зүйг, ажилчин ангийн аугаа сургаалийг баримталж Ардчилсан хувьсгалынхаа онол-үзэл-бодлогыг боловсруулснаа МоАХ-ны анхдугаар их хурлаар Монгол түмэндээ ил тод сонордуулж тунхагласан.
 
“Хөх толбо” сонины 2014 оны 22 дугаараас бид бас нэгэн ишлэлийг сонордуулбал: “Марксизм-ленинизмийн арван онолтой шүтэлцүүлж том бодлогуудын бүтцийг тодорхойлсон явдал Ардчилсан хувьсгалын онолыг хожим нь үндэслэж дэвшүүлэхэд нэн ач холбогдолтой болсныг бид олон удаа дурьдсан. Юуны өмнө шинжлэх ухааны коммунизмд хамрагддаг долоон онолыг дээдэлж, долоон бодлогыг алтан соёнбон дээр байрлуулсан. 
 
Төр эрхийн онолтой холбож дотоод бодлогыг, гадаад харилцааны онолоос гадаад бодлогыг дэвшүүлж эдийн засгийн шинжлэх ухааныг эдийн засгийн бодлоготой, аж төрөх ёсны онолыг нийгмийн бодлоготой шүтэлцүүлээд соёл судлал соёлын бодлогыг үндэслэхэд, улс төр судлал улс төрийн бодлогыг, нийгэм судлал төрийн нэгдсэн бодлогыг томъёолоход чиглэгддэгийг тогтоов. Ийнхүү дотоод бодлого, гадаад бодлого, эдийн засгийн бодлого, аж төрөх ёсны бодлого, соёлын бодлого, улс төрийн бодлого, нэгдсэн бодлого зэргийг судалгааны явцад тодруулж амжлаа.
 
Гүн ухаан, улс төрийн эдийн засгийн ухаан, хажир онол гурвыг үндэслэж гаргахдаа гүн ухааныг бие даасан бодлого, хараат биш засаглал, зарчимч улс төр гэсэн гурван чиглэлтэй холболоо. Улс төр эдийн засгийн ууч сэтгэл рүү зүглүүлж, улмаар үндэсний үзлээс язгуур эрх ашгийг, ууч сэтгэлээс төрийн их үйлсийг товойлгож, их үйлс, эрх ашгийг хажир онол дээр шүтэлцүүлэх явдал чухал болсон юм. Бид онол-бодлого гэсэн сүлжээг нарийвчлахдаа шинжлэх ухаан - том бодлого гэсэн загварыг алтан соёнбон дээр байрлуулж улмаар Ардчилсан хувьсгалын онол- үзэл - бодлого гурвыг шүтэлцүүллээ”. 
 
Ийнхүү нийгмийн тэргүүлэх арван шинжлэх ухааныг том бодлогуудтай шүтэлцүүлсэн явдал ялангуяа шинжлэх ухааны коммунизмын онолыг Монголын хөрсөн дээр буулгаж Ардчилсан хувьсгалын үзэл бодлого руу хандуулах боломжийг бий болгосон. Шинжлэх ухааны коммунизмын онол зөвхөн долоон лут онолыг амилуулах гарцыг нээсэн төдийгүй энэ долоон лут онолын цаана долоон аугаа бодлого далдлагдаж байсныг илрүүлэх үүд хаалгыг ч нээж өгсөн гэлтэй. Ингээд бид шинжлэх ухааны коммунизмын онолын хүрээнд долоон том бодлогыг алтан соёнбон дээр яаж байрлуулсаныг харуулбал:
 
Ардчилсан хувьсгалын онолтой уялдуулж том бодлогуудын шүтэлцлийг бид “Хөх толбо” сонины 2014 оны №20-д бас, №22-д сонордуулсаныг дахин харуулбал: “Ардчилсан хувьсгалд дотоод бодлого, гадаад бодлого хоёрын харьцамж улс төрийн гоц шинжтэй болсныг зориуд тодруулж хэлэх шаардлагатай. Дотоод бодлого нь тусгаар тогтнол, бүрэн эрх хоёрыг бадраах, хүнлэг ардчилсан нийхэмийг сүндэрлүүлэх чиглэмжийг товойлгосон бол гадаад бодлого нь стратегийн дөрвөн том ордыг хаах, гадаад худалдаанд шударга ёсыг тогтоох, улмаар далд колоничлолыг тонилгох явдалтай шүтэлцсэн. 
 
Дотоод гадаад бодлогын уулзвар цэгдээр улстөрийн гоц бодлого амилж, зарчмын гурван том чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн. Эхнийх нь чиглэл нь ард түмний онц зөвлөлийг, ерөнхийлөгчийн засаглалыг сүндэрлүүлнэ. 
 
 
Хоёрдогч чиглэл нь Монголын эдийн засаг ямар ч өргүй, үлэмжийн авлагатай эдийн засаг мөн гэсэн бол гуравдагч чиглэмж нь эрх баригч намыг дарга ангийнх нь хамт тонилгох чиглэмж байв...
 
Нэгдсэн бодлогын хүрээнд зөвхөн дотоод бодлого, гадаад бодлого хоёрын шүтэлцэл хэрэгжих төдийгүй бас эдийн засгийн бодлого, аж төрөх ёсны бодлого, соёлын бодлого, дотоод бодлоготой уялдаж нэгдсэн бодлого дээр зангидагдах ёстой. Улс төрийн гоц бодлогын тусламжтайгаар нэгдсэн бодлого хэрэгжиж улмаар гадаад бодлого нь дотоод бодлогын шууд үргэлжпэл болж амилах бөгөөд энэ үндсэн дээр Ардчилсан хувьсгалын хувь тавилан түүхэн зөв голдрилоор урагшлах их боломж гардаг”.
 
 Ардчилсан хувьсгалын онол-бодлогыг алтан соёнботой шүтэлцүүлсэний ач буянаар Ардчилсан хувьсгалын онол номнолыг бид 1990 оны 1-р сарын 21-нээс мөн оны 2-р сарын 16-нд улс төрийн илтгэлийн хэлбэрээр, улс төрийн хөтөлбөрийн төвшинд томъёолж амжсан гэдгийг зон олондоо нэг биш удаа дуулгасан.
 
Ардчилсан хувьсгалын онол-үзэл-бодлогыг бидний дээрхи загвараар ЗХУ-ын коммунист нам өөрчлөн байгуулалтынхаа номнолыг боловсруулж чадаагүй гэдэг нь ялангуяа Зөвлөлтийн дээд удирдлагад байсан залуу лийдрүүд, тухайлбал Горбачев, Рыжков, Шеварнадзе, Яковлев, Шах Назаров нар марксизм-ленинизмийг итгэл үнэмшлээ болгож чадаагүйтэй шууд холбогддог. 
 
Үүнээс гадна Зөвлөлтийн дээд удирдлага марксизм-ленинизмээр лутын лут хал-хавч хийж далдуур огт өөр бодлогыг, тухайлбал далд колониалист балмад бодлогыг амилуулж чадсанаа юуны түрүүнд Зөвлөлтийн залуу лийдрүүд зүүдлээгүй бас анзаараагүй явсан гэдгийг ч бид 1980-аад онд олж мэдсэн. ЗХУ-ын шинэ үндсэн хууль 1977 оны 10-р сарын 7-ны өдөр батлагдаад жилийн дараа уул үндсэн хууль Зөвлөлтийн нийгмийн бодит амьдралтай огт нийцэхгүй болсон нь бидэнд мэдрэгдэж эхэлсэн. 
 
Чухамдаа бид 1978 оны намар ЗХУ-ын коммунист нам жинхэнэ коммунист нам биш гэдгийг, жинхэнэ социалист бодлого явуулдаг ажилчин ангийн нам биш гэдгийг мэдээд, улмаар Монгол улсыг социалист улс биш, далд колони улс болгож хувиргасныг нийгэм-эдийн засгийн нэгдсэн үзүү-лэлтүүдийн шүтэлцлээс олж харсанаа “Хөх толбо” сониноор цөөнгүй удаа Монгол түмэндээ дуулгаж байв. 1963-1964 онд бид Монгол-Зөвлөлтийн гадаад худалдааны балансыг судалж улс төрийн содон чиглэмж бүхий эдийн засгийн нэгэн нууцыг олсоноос хойш арваадхан жилийн дараа Эрдэнэтийн алт, мөнгө, зэсийн ордын техник-эдийн засгийн үндэслэлийн бас нэг нууцыг тайлсан явдал эцсийн дүнд бидний том судалгааг, эрэл хайгуулыг чухамдаа Ардчилсан хувьсгал руу хандуулсан юм. 
 
1990 оны 3-р сарын улс төрийн өлсөлтөөр бамбайлж нам төрийн дээд удирдлага улс төрийн товчоог огц-руулах, төрийн эргэлтийг нууцаар хийхдээ Ардчилсан хувьсгалыг хамтад нь булшлах хуйвалдааныг зохион байгуулж улмаар улс төрийн өлсөлтөөс хойш арваад хоногийн дараа МАХН марксизм-ленинизмээс ажилчин ангийн гайхамшигт сургаалиас татгалзсанаа Монголын ард түмэнд, Монголын ажилчин ангид сонордуулж хэлэлгүй тас нуусныг бид олж мэдсэн.
 
МАХН-ын залуу лийдэр Д.Бямбасүрэн социализм бол явуургүй нийгэм мөн гэсэн дүгнэлтийг Польшийн болон Унгарын шинэчлэгчдээс шууд хуулбарлаж Монгол улсын бодит хөрсөн дээр хүчээр буулгах гэж улайран зүтгэсэн. Д.Бямбасүрэнгийн энэ аюултай буруу дүгнэлт МАХН-ыг бүхэлд нь шооконд оруулж улмаар шинжлэх ухааны социализмаас, марксизм-ленинизмээс, ажилчин ангийн язгуур эрх ашгаас 100 хувь урвахад хүргэв. Ерөнхий сайд асан Бямбасүрэнгийн дээрхи үндэслэлгүй, болчимгүй, нэн аюулт дүгнэлт зөвхөн МАХН-ыг мангартуулаад зогсоогүй ялангуяа үзэл бодол нь төлөвшөөгүй, амбиц ихтэй, том албан тушаалд дуртай, эд мөнгөний шуналтай хүмүүсүүдэд, ялангуяа Ардчилал хэмээн хашхирагчдад гоё шимт тэжээл болж өглөө.
 
Монгол улсад жинхэнэ социализм сүндэрлэх бүх нүх сүв хаалттай байсныг, Монгол орныг далд колони орон болгох бүх гарцууд нээлттэй байсныг, өндөр хурдацаар далд колоничлол өрнөж байсныг Моломжамц Содномын бүлэглэл, Бямбасүрэн-Очирбат-Зарьдыханы шинэ бүлэглэл олж харсангүй өнгөрсөн. 
Эдгээр бүлэглэл Монгол улсад далд колониализм сүндэрлэснийг, жинхэнэ социализм байгуулагдаагүйг ялгаж салгах тийм билиг оюуныг эзэмшиж чадаагүй. Ялангуяа Содном, Жасрай, Бямбасүрэн гэсэн лийдрүүд өөрсдийгөө аугаа эдийн засагчид, гайхамшигтай удирдагчид гэж хий хоосон дэвэргээж байсан болохоос биш тэд бидний дээр дурьддаг нийгмийн тэргүүлэх арван шинжлэх ухааныг огт ойлгоогүй явсан гэдгийг хэлэх ёстой. Тэд онолын мэдлэггүйгээс гадна төрийн нэгдсэн бодлого гэж байдгийг Ерөнхий сайдын зиндаанд ажиллаж байхдаа олж хараагүй явдалд бид асар их харамсдаг.
 
Сангийн яамны сайд эдийн засгийг гаргуунд мэддэг гэж ямар ч онол номнолд заагаагүй. Сангийн сайд, Сангийн яам Үндэсний үйлдвэрлэлийг, өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийг, эдийн засгийн тогтолцоог бүхэлд нь 100 хувь хариуцдаг улс төрийн субъект биш. Сангийн сайд төсвийн бодлогыг хариуцахаас биш эдийн засгийн нэгдсэн бодлогыг хариуцдаггүй. Тэр тусмаа эдийн засгийн нэгдсэн бодлогыг аж төрөх ёсны цогц бодлоготой шүтэлцүүлэх үүргийг Сангийн сайд хэзээ ч гүйцэтгэдэггүй юм шүү. 
 
Өөрөөр хэлбэл социализмын эдийн зас-гийн үндсэн хуулийн шаардлагыг бүхэлд нь амилуулах том зорилтыг Сангийн яам биш, чухамдаа Улсын төлөвлөгөөний төв байгууллага гардаж гүйцэтгэдэг. Сангийн яам бол нэгэнт үйлдвэрлэгдсэн үндэсний орлогын дахин хуваарилалтыг хэрэгжүүлэхдээ татварын бодлогыг, төсвийн хөрөнгө оруулалтыг, нийгэм-соёлын байгууллагуудын болон цэргийн зардал, удирдлагын хэрэгцээг санхүүжүүлэх үүргийг хүлээдэг. Төлөвлөгөөний төв байгууллага Монгол улсын нийгэм эдийн засгийн нэгдсэн бодлогыг зангидаж хэрэгжүүлэх гол байгууллага байсан юм. 
 
Бид Улс ардын аж ахуйн нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулж эдийн засгийн нэгдсэн бодлогыг аж төрөх ёсны цогц бодлоготой уялдуулах асуудалд онцолж анхаарахдаа өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн хурдац, үр ашиг, бүтэц, хүчин зүйлс зэргийг шүтэлцүүлэхэд онцгойлж анхаардаг учраас нам төрийн том бодлого ямар чиглэмжтэй болсоныг тогтоох, аль салбарт нь ямар гажил, тэнцвэр алдагдал үүссэнийг илрүүлж засахад гоц анхаардаг байв. Ер нь Улсын ардын аж ахуйн нийт төлөвлөлт зөвхөн нэгдсэн төлөвлөлт дээр тулгуурлаж хөгжих чиглэлүүдийг бид хараа хяналтаасаа гаргаж байгаагүй. Улсын ардын аж ахуйн төлөвлөлтийг улсын төсвийн төлөвлөлт дээр үндэслэж хөгжүүлнэ гэсэн тийм чиглэл байхгүй гэдгийг ч хэлэх ёстой.
 
Харин гай болж Улсын ардын аж ахуйн төлөвлөлт удирдлага нь гол биш, хамгийн гол зангилаа цэг нь улсын нэгдэн төсөв мөн гэсэн нэгэн хачирхалтай томъёоллыг төлөвлөлтийн талаар ямар ч мэдлэг боловсролгүй том даргууд (тухайлбал, Д.Моломжамц, Д. Содном, П.Жасрай) байнга сурталчилдаг бөгөөд Улс ардын аж ахуйн төлөвлөлт бол шинжлэх ухаан биш, харин статистик бол жинхэнэ шинжлэх ухаан мөн гэсэн нэгэн балай томъёоллыг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн байнга ярьж явдаг байлаа. 
 
Саяын нэр дурьдсан том лийдрүүд хэмээх этгээдүүдийн хэн нь ч эдийн засгийн нэгдсэн бодлого руу орж чадаагүй бөгөөд өөрсдийн олж авсан мэргэжлийн явцуу хүрээнд л эргэлдсээр яваад, бас социализмыг колониализмаас ялган салгаж чаддаггүй, капитализмыг коммунизмаас огт өөр нийгмийн тогтолцоо гэдгийг ойлгодоггүй тийм хүмүүс эцсийн дүнд улс орныг удирдана гэдэг нь улс орноор, бүхэл бүтнээр үндэстнээр, ард түмнээр тоглоом тохуу хийж, сүйрэл сүйтгэл рүү хандуулдгийг бид өөрсдийнхөө эмгэнэлт гашуун практикаас олж харлаа. 
 
Төрийн толгойд эдийн засгий нэгдсэн бодлогыг мэддэг хоёр гуравхан хүн л гараад ирсэн бол бид өнөөдөр юу боллоо гэж 3000 гайхамшигт эрдэсийн ордуудаа харийнханд лиценз хэмээгч залилангийн хуудсаар алдчихаад сууж байхав. Юу боллоо гэж харийнханд асар их алт, мөнгөө алдчихаад, харийнхнаас царайчилж зээл гуйгаад явахав. Төрийн толгойд гарсан тоглоомын лийдэрүүд үнэхээр улс төрийн ямар ч хариуцлага хүлээхгүй учраас тэд харийнхантай хуйвалдаж Монгол улсыг хүн төрөлхтний түүхээс арчиж хаях лут лут улс төрийн гэмт хэргүүдийг хийчихээд байна. 
 
Том албан тушаалын төлөө, их мөнгөний төлөө дарга анги түүний гол цөм нь болж өгсөн олигархиуд бидний үед Монгол улсаа ямар арчаагүй байдалд оруулснаа ойлгохгүй мангартан алмайрч, Монголын газар шороог, их эрдэс баялагийг гадныханд бялдуучилж өгөхөөр улайран зүтгэж байгаа.
 
Ард түмэн гэдгийг зарим даргууд энэ бол утгагүй ойлголт, эц-сийн дүнд удирдагчид нь биш, харин энэ ард түмэн л буруутай шүү гэж бүх хариуцлагыг жирийн хүмүүст оноох тийм хувилбарыг амилуулж эхлээд байна. Үүнийгээ популизм гэсэн гоё мөртлөө аймшигт үгээр Монгол түмнийг түгшээж УИХ-ын танхимаас байнга цуурайтуулдаг болчихлоо. Гэвч уул үгийн утгыг ойлгож байгаа хүн гэж даан ч алга. Колоничлол гэхээр том даргууд нүдээ бүлтийлгээд юу гэж дэмий донгосоод байна вэ хэмээн асуудаг болсон. 
 
Монгол улсад Ардчилал огт байхгүй гэж хэлэхэд зөвхөн анархижилт, танхайрал, туйлшрал тогтносон гэхэд том даргууд, олигархиуд инээн тохуурхдаг болчихлоо. Төрийн гурван өндөрлөгт зиндаархаж томордог дарга олигархиудын гурван гол шинжийг бид 1990 оноос өмнө Ардчилсан хувьсгалын онол номнолыг боловсруулах явцад олж тогтоосон. Энэ бол албан тушаал, Америк доллар, алдар нэр юм.
 
Үүнээс гадна Ардчилсан хувьсгалд гай тарьдаг бас гурван аюул байдгийг ч оношилсон. Энэ нь юу вэ гэвэл манай нийгэмд амь бөхтэй зууралддаг амбиц, авгайрхал, архидалт гурвыг илчилсэн гэлтэй. Бас шарын шашиныг шүтэх, социал демократизмыг бараадах, эрлийз, хурлийзуудыг хавчих гурван айхавтар хандлага байдаг нь аливаа нийгмийг бохирдуулахаас биш цэвэршүүлдэггүй гэдгийг ч бид мэддэг байв. Бас дахиад зургаан эвгүй хандлагыг ч олж тогтоосон. 
Үүний гурав нь үнэхээр хэнбугайг ч цочроох тийм хандлага. Тодруулж хэлбэл, нэгд нь, харийнхныг дуурайх, хоёрт нь үзэл бодлоо төлөвшүүлэхгүй манаргах, гуравт нь, улс төрийн бодлогогүй албархах зэрэг болно. Дараагийн дурьдах гурван аймшигт хандлага нь бидний түрүүчийн толилуулсан хандлагуудын үндсэн дээр төлөвшихдөө гадны гурван давхар далд колоничлолыг бишрэх явдалтай шууд холбогддог гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
 
Бид “ХУЛ” гэсэн томъёоллыг “Хөх толбо” сонинд байнга хэрэглэдэг. “ХУЛ” гэдэг нь дарга ангийн, эрх баригчдын, олигархиудын гол араншинг, шинэлэг атлаа аюултай гэмт үйлдэл гэдгийг онцолж хэлэх ёстой. Хуйвалдаан, Урвалт, Луйвар гэсэн гурван гоц үгийн товчлолыг бид ийнхүү ярьдаг болсон. Улс төрийн амьдралд, эдийн засгийн амьдралд, оюуны амьдралд хуйвалдаан, урвалт, луйвар нь зонхилох хандлага болж хувирсан. 
 
Хуйвалдаангүйгээр, луйваргүйгээр төрийн гурван өндөрлөгт нэг ч асуудал шийдэгддэггүй тийм хачин орчин төлөвшлөө. Үзэл бодлоосоо урвах, язгуур эрх ашгаасаа урвах, эх орноосоо урвах гэсэн ойлголтууд бидний амны уншлага болж хувирчихаад байгаа. Монгол улсыг буруу замаар мөлхүүлэх, улмаар Монгол түмнийг мөхөл рүү гулсуулах аймшигтай бодлого саяханаас эхэлсэн юм биш, сүүлийн 400 жил, ялангуяа зэвүүн цагийн нухачааг гэтлэж чадаагүйн хар гайгаас болж монголчууд бид цөвүүн цагийн их дарлалд өртсөөр яваад эцсийн дүнд мөхлийн босгон дээр ирчихээд байна. 
 
Ийм уйл явцын хор уршиг эцсийн эцэст Их Монгол улсыг, түүний сүндэрлүүлсэн Түвшин Сайхны Нийгэмийг булшилж асар их газар нутаг баялагийнхаа 94 хувийг харийнханд алдаж 6-хан хувь дээр монголчууд бид амь зогоон зовж зүдэрдэг тийм хувилантай болчихоод байна. Монголчууд бид 800 жилийн тэртээд их монголчуудынхаа зөв онол-зөв үзэл- зөв бодлогоор түүхэн их замыг туулсаныг Их Монгол улсын нууцын нууц товчооноос л, зах зухаас нь л гадарлаж эхэлж байна. 
 
Асар их түүхэн баримтууд устгагдсан учраас монголчууд бид “харийнхан Чингис хааныг харгис хүн” гэвэл түүнийг нь дуурайгаад л Чингис бол харгис этгээд гэж ярьдаг, Далай ламыг дээрхийн мундаг гэгээнтэн гэж шарын шашныхан түгээвэл бид ч бас шарын шашныг ухаан жолоогүй шүтэж гүйцгээдэг болчихсон. Өөрөөр хэлбэл, өнөөгийн монголчууд бид өөрийн гэсэн үзэл-онол-бодлогогүй учраас тархи толгойгоо харийнханд ч атгуулаад л, элдэв шашинд оюун ухаанаа өгч тоглуулаад л явдаг боллоо. 
 
Сүүлийн үед, ялангуяа шарын шашныхан манай хөгшчүүлийг, амьдралын асар их туршлага хуримтлуулсан эхчүүдийг элдэв номоор хууран мэхэлдэг болчихсон. Энэ бол үнэхээр бидний харууслыг байнга төрүүлж байна. Тэгээд монголчуудыг Монгол хэлний шашнаар биш, харийн хэлний шашнаар тархиа угаалгадаг тийм улс үндэстэн дэлхий дээр монголоос өөр хаана ч байхгүй.
 
Бид “Хөх толбо” сониноор монголчуудынхаа сэтгэл оюуныг мунхаглалаас гэгээрэл рүү хандуулах гэж Их Тэмүчин Чингис хааны онол-үзэл-бодлогыг байнга нийтэлж сурталчилаад байхад шарын шашин хэмээгч аюултай мунхаруулагчид нийт монголчуудын сэтгэл оюуныг атгаж хутган үймүүлсээр хамаг хөрөнгө мөнгийг нь хуурч мэхэлж халаас-ладаг болчихоод байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Ялангуяа монголчуудын хүндэтгэн тэмдэглэдэг цагаан сар олон зууны туршид болж өнгөрсөн. 
 
Чингис хааны үед, дараа дараачийн зуун жилүүдэд, 1600 оныг хүртэл монголчууд цагаан сараа шарын шашингүйгээр тэмдэглэж ирлээ. Шинийн нэгэн, гурван, найман, арван тавныг их монголчууд хэзээ ч ном хуруулах, хийморийн сан тавиулах, амь насаа харийн шашинд даатгах ёслолыг үйлдэж байгаагүй. Элдэв өргөл барьцыг ч аль нэгэн шашинд өргөж яваагүй.
 
Гэтэл харь хэлний бузар шашныг цөвүүн цаг эхэлсэн тэр үеэс монголчууд сохроор биширч, хамгийн үнэтэй эд баялагаа шарын шашинтнуудад өргөл барьц шашинтнуудад өргөл оарьц болгон өгч хууртагдсаар, сүм хийдүүдийг хөрөнгөжүүлж, өөрсдөө ядууран хоосордог тийм хувь тавьланг сонгочихоод сууж байна. 800 жилийн тэртээд их монголчууд хэзээ ч зам мөрөө гаргана гэж өглөө эртлэн босож шороон дээр, элсэн дээр, цасан дээр, үнсэн дээр хөрвөөж байгаагүй юм шүү. 
 
Лав л Их Тэмүчин Чингис хаан ийм үйлдлийг хэзээ ч хийж байгаагүй. Манай хөгшид буурлууд сүм хийдэд очиж байнга мөргөж өөрийгөө доромжлуулдгаа мэдэхгүй явна. Гэтэл ИхТэмүчин Чингис хаан ч тэр, Батмөнх даян хаан ч, Мандуухай сэцэн их хатан ч Далай ламд, Жавзандамба хутагтад, есөн шидийн лам хуврагуудад сөгдөн мөргөж балайрч яваагүй байх шүү. Шарын шашныг сүүлийн үед бурхны шашин хэмээн цоллож түүнийг Монголын үндэсний шашин мэтээр өргөмжилдөг балайрал, туйлшрал ихээхэн газар авсан.
 
Их Тэмүчин Чингис хаан хэзээ ч Жанрайсаг бурхныг ч гэнэ үү, Очирваань сахиусыг ч гэх шиг, Майдар бурхныг ч гэх шиг элдэв янзын хиймэл бурхнуудыг хэзээ ч шүтэж яваагүй. Ногоон дарь эх ч, цагаан дарь эх ч гэнэ үү эмэгтэй бурхдыг Өүлэн эх, Бөртэ хатан, Чин Тайху, Мандухай сэцэн хатан залбиран биширч байсангүй гэдгийг ч бид хэлэх учиртай. 
 
Шарын шашныг шүтсэнээр монгол-чууд их монголчуудынхаа түүхийг умартан мартаж, асар их газар нутгаа харийнханд алдсан гэдгээ мэдэхгүй болтлоо доройтсон шүү. Хэрэв монголчууд бид сэргэе, колоничлолын гинжийг таслая гэвэл, мунхаглалаас ангижиръя гэвэл хамгийн түрүүнд Алтан Өлзийн нууцыг, Алтан Соёнбын нууцыг, Их Монгол улсын нууцын нууц товчоон руу сэтгэл оюунаа хандуулах ёстой. 
 
Үүний тулд хамгийн түрүүнд Их Чингис хааны Их Монголчуудын гурван тулгуур онолыг сэтгэн бодож* ухаарч эзэмших ёстой. Энэ нь Гэрийн онол, Мон онол, Уялгын онол гурвыг хэлж байгаа юм. “ЧИН, ЧУ ба ХАЖИР гурван үнэнийг амьд-рал болгодог тулгуур гурван онолыг Их Тэмүчин Чингис хаан зар-лан тунхагласан билээ.
 
Түүнээс гадна Их Тэмүчин Чингис хааны гоц нэгэн томъёо-лол байдгийг дурьдвал: “Зовлон жаргалаа тэгш хуваалцаж, Зорисон хэргээ эвлэн бүтээгтүн” гэдгийг бид байнга онцолж сонор-дуулдаг. Зовлон жаргал гэдэг нь аж төрөх ёсны том ухагдахуун мөн. Зорьсон хэрэг гэдэг нь үндэсний үйлдвэрлэл эдийн засгийг хураангуйлж илэрхийлсэн томъёолол. Тэгвэл тэгш хуваалцаж гэдэг нь улс төрийн лут зарчим мөн бол эвлэн бүтээхүй гэгч нь соёлжилт, эв нэгдэл өндөр төвшинд очсоныг илэрхийлдэг. Ийнхүү бидний байнга ярьдаг дөрвөн том хүрээ буюу аж амьдрал, улс төр, эдийн засаг, соёл гэсэн тогтолцоонуудыг бүгдийг нь нэг төв урсгал руу хан-дуулсан гайхамшигт томъёоллыг Их Тэмүчин Чингис хаан чухамдаа алтан соёнбон дээр буулгаж хэлснийг бид байнга дурьдаж явдгийг толилуулах гэсэн юм.
 
Ийнхүү Чингис хаан Алтан Соёнбын дүрслэлийг олж ам-жаагүй ч гэсэн алтан соёнбын улс төрийн ач холбогдлыг 800 жилийн тэртээд билиг оюунаараа, үндэсний их үзлээр дээд онолтой холбож тодорхойллоо. “Аугаа ууч сэтгэлийг барьж, Ахуй төрд тустайг үйлдэгтэн” гэж Их Тэмүчин Чингис хааны бас нэг лут айлдвар бий. Энэ айлдвар нь ууч сэтгэлийг билиг ухаантай, билиг оюунтай шүтэлцүүлж улмаар ахуй төрд тустай зүйлийг үйлдэнэ гэсэн чухал чиглэлийг том бодлогын төвшинд гаргаж тавьсан. Их Тэмүчин Чингис хаан хэт бая-жихыг таашаадаггүй байлаа. Эрх мэдэлд шунахыг жигшдэг байсан. Хэнбугай ч би гэдгээ ухаарах ёстой гэдгийг эрхэмлэдэг байв. Үүнтэй уялдаж Их Тэмүчин Чингис хааны хоёр айлдварыг толи-луулбал:
 
“Зуу наслах заяагүй байж Зувчуулах, олзлоход шунаж 
Мянган жил эдэлж барахгүй Эд эрдэнэс хураахыг цээрлэ
Зуурдын жаргалд сатааран Эрх мэдэлд шунахыг цээрлэ. 
Биеэ мэдвэл хүмүүн болмуй Би-гээ танивал ухаан суумуй" гэжээ.
 
Доктор П.Нэргүй
Эх сурвалж: "Хөх толбо"