sonin.mn
АСТАНА. /KAZINFORM/. Сенатч И.Адырбеков Монгол Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа гэж Казахтаны парламентын дээд танхимын хэвлэл мэдээллийн алба мэдэгдлээ. Олон улсын харилцаа, батлан хамгаалах болон аюулгүй байдлын асуудал хариуцсан Сенатын байнгын хорооны дарга Икрам Адырбеков Монгол Улсын парламентын төлөөлөгч Д.Сумъяабазар, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Хишгээ, Монголын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн гишүүн Б.Баатарсайхан нартай уулзжээ.
 
Энэ айлчлал Казахстан болон Монголын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа И.Адырбеков илэрхийлсэн байна. Парламент хоорондын яриа хэлцээ нь улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. Тусгаар тогтносноос хойших он жилүүдэд Казахстан улс эдийн засгаа хөгжүүлэх талаар томоохон амжилт олсныг Д.Сумъяабазар цохон тэмдэглэхийн сацуу худалдаа, эдийн засгийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: