Энэ жил Монгол орон ардчилсан хөгжлийн замд эргэж буцалтгүй орсны болоод байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Миний бие 1990-1992 онд байнгын ажилла-гаатай анхны парламент болох Улсын Бага Хурлын Тамгын газ-рын орлогч даргаар ажиллаж байсны хувьд эдгээр үйл явдалтай холбогдуулаад өөрийн зарим бодлоо хуваалцах гэсэн юм.
Монгол орон ардчилсан хөгжпийн замд эргэж буцалтгүй ороход БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хуулийг баталсан Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн есдүгээр чуулган чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Чуулган 1990 оны тавдугаар сарын 10-нд хуралдаж Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат “БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллагын бүтцийг өөрчлөн шинэчлэх тухай БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хуулийн төсөл” гэсэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Гэхдээ энэхүү чуулганы өмнөхөн буюу гуравдугаар сарын 23-нд хуралдсан Ардын Их Хурлын наймдугаар чуулган МАХН “төр, нийгмийг удирдан чиглүүлэгч”-ийн үүргээсээ татгалзсаныг ёсоор болгосноор манай оронд олон намын систем үүсэх Үндсэн хуулийн үндэслэл бий болсон билээ. Иймээс П.Очирбат гуай илтгэлдээ “намын дээд, төв байгууллагын шийдвэрлэж байсан олон асуудлыг эдүгээ төрийн эрх барих дээд байгууллага бүрэн эрх мэдэлдээ авч шийдвэрлэх хэрэгтэй боллоо” гэж тэмдэглээд Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хуулийн төсөлд “төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах байнгын дээд байгууллага нь Улсын Бага Хурал байх, түүнчлэн БНМАУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгох, эдгээртэй уялдаатай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлохыг зорьсон” гэжээ.
Уг чуулганы өмнө П.Очирбат дарга, тухайн үед Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газрын хуулийн хэлтсийн дарга байсан Б.Чимид болон ардчилсан хөдөлгөөний төлөөлөгч болох Баабар нарын зэрэг хүмүүс засаглалын ямар хэлбэр манай оронд тохиромжтой талаар удаа дараа зөвлөлдөн ярилцаж парламентын хэлбэрийг илүү зохимжтой гэдэг дээр санал нийлж байсан юм билээ.
Ийм ч учраас П.Очирбат даргын илтгэлд “нэг хүний засаглал зонхилсон биш...дэлхий нийтийн хэлээр парламент гэдэг төлөөлөгчдийн дээд байгууллагын засаглалтай Бүгд Найрамдах Улсын хэлбэрээр оршин хөгжих нь илүү зохистой гэж үзэж байна” гэсэн байдаг. П.Очирбат даргын илтгэл болон хуулийн төсөл дээр ажилласан гол хүн нь Б.Чимид байсан юм.
Тус чуулганаар баталсан Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль нь “БНМАУ-ын төрийн дээд эрх барих ёс”, “БНМАУ-ын Засгийн газар” гэсэн хоёр бүлэг, 22 зүйл бүхий бие даасан хууль байсан юм. Энэхүү хууль нь сонгуулийн хуучин тогтолцоог халж шинийг төлөвшүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн билээ. Ардын Их Хурлын сонгуулийг олон намын оролцоотой мажоритар зарчмаар, Улсын Бага Хурлыг Ардын Их Хурлын депутатууд пропорциональ зарчмаар сонгохоор тогтсон нь шинэ сонгуулийн онцлог байв.
Ардын Их Хурлын сонгууль 1990 оны долдугаар сарын 29-нд болов. Зарим тойрогт бүр 70 гаруй хүн нэр дэвшсэн байдаг. Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг өрсөлдүүлэн дахин санал хураах журам тогтоосон байв. Ингээд анхны санал хураалтаар 430 тойргоос 402 депутат сонгогдлоо. Үлдсэн 28 тойрогт мөн оны наймдугаар сарын 15-нд дахин санап хураапт явуулсан байдаг. Энэ сонгуулиар МАХН 343, МоАН 23, МҮАН 7, МСДН 4, Монголын чөлөөт хөдөлмөрийн нам 1 суудал авч, 51 хүн нам бусчуудаас нэр дэвшин сонгогдов.
Шинээр сонгогдсон Ардын Их Хурлын анхдугаар хуралдаан 1990 оны есдүгээр сард болж байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнийг сонгон батлав. Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдорж, орлогч даргаар К.Зардыхаан, нарийн бичгййн даргаар Б.Чимид сонгогдсон бөгөөд Б.Чимид Тамгын газрын даргын ажлыг давхар гүйцэтгэж байсан юм.
Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын ардчилсан нам 13, Монголын социал-демократ нам дөрөв, Монголын үндэсний дэвшлийн нам гурван суудап авсан байдаг.
Ийнхүү анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал, түүнээс сонгож бүрдүүлсэн Улсын Бага Хурал хоёр жил орчмын хугацаанд шинэтгэлийн үр үндсийг тавьж, шинэ Үндсэн хууль батлан Монгол орныг ардчиллын замд эргэж буцалтгүй оруулсан учир Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль баталсан болон анхны ардчилсан сонгууль болсон өдрийг онцлон тэмдэглэх учиртай гэж бодож байна. Постсоциапизмын орнууд, тухайлбал Польшид анхны чөлөөт сонгууль болсон өдөр (1989 оны 6 дугаар сарын 4)-ийг заавал тэмдэглэдэг гэсэн.
Л.Хангай
Сэтгэгдэл0
Ах хүү жаахан баримжаатай залла л даа.1990 оны 7 дугаар сарын 22-нд АИХ-ын сонгууль болж олонхийн санал авч чадаагүй зарим тойрогт 7 хоногийн дараа буюу мөн сарын 29-ний Ням гарагт дахин сонгууль болж өмнөх сонгуулииар хамгийн их санал авсан 2 хүн өрсөлдөж тэдний 1 нь сонгогдож байлаа.Тухайлбал АИХ-ын 21 дүгээр тойрогт олон хүн нэр дэвшсэн.МАХН-аас БХЯ-ны орлогч сайд П.Мөнхдорж, МоАН-аас МАХН-ын гишүүн ЦНДС-ийн захирал Р.Гаваа, бие дааж тус сургуулийн багш хошууч Г.мягмаржав нар нэр дэвшсэнээс Мөнхдорж, мягмаржав нар олонхийн санал авч дахин өрсөлдөөд Мөнхдорж нь сонгогдож байлаа.Тус тойрог нь цэргийн анги ихтэй тойрог байсан болохоор мягмаржав хугацаат цэргийн эрх ашигт нийцсэн мөрийн хөтөлбөрөөрөө олонхийн санал авсан.дараагийн шатандаа МАХН өөри
... Хүний сайныг ханилан байж мэднэ , Хүлгийн сайныг унан байж мэднэ . ... Монголын ард түмэн 20 р зуунд хүн төрөлхтөний туулан өнгөрүүлсэн нийгмийн цаг хугацааг богиносгож өөрийн гэсэн хөгжлийн загварыг бий болгохын тулд томоохон үсрэлт хийх хэрэгтэй болсон . Зул бөхөхийнхээ өмнө түр зуур бадамладаг шиг 17 р зуунаас Манжтай Холбоотон улсын хэмжээнд оршсон Монголын хуучин нийгэм 1911 онд түр зуурын сэргэлт аван Холбооны гэрээнээс салж туурга тусгаарлан амьдрахыг оролдсон боловч Манж зуршил, сул дорой өтөл настай болсон хуучин Монгол улс шинэ цагийн хэмнэлийг даалгүй хадан гэртээ хальж , … Ертөнцийн жамаар oроо бусгаа цагийн хүнд хэцүүг туулан Хятад Гамин , Цагаан Бароны элдэв түрэмгийлийг үзэн туулж, зовлонд хурцлагдсан Монголчууд 1921 онд ухаан саруул, харц ард Их удирдагч Д Сүхбаатараар өлгийдүүлэн Шинэ Монгол улсыг байгуулан, 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг бүх дэлхий даяaр зарлан тунхагласан . Нярай цагийн хүндрэлийг үзэн, элдэв халдварт өвчин мэт нийгмийн хүнд хэцүү цагуудыг туулан өнгөрүүлж Зөвлөлт Оросын хоёргүй сэтгэлийн тусламж , хүчирхэг хамгаалалт дор хэдэн зууны хоцрогдлоо гэтлэн хоосон шашны хуурамч ухаанаас холдон шинэ цагийн мэдлэг оюуныг дээдлэн хүлээн авч 70 орчим жил замнасны эцэст өвчин зовлонд баригдсан Монголчууд эрүүл саруул болж , харанхуй цээжтэнгүүд зонхилсон ардууд бүхлээрээ бичиг үсэгтэн болон гэгээрч , Их дээд сургууль төгсөгсөд шинэ нийгмийг удирдан жолоодож идэх хоол, өмсөх зүүхээ гаднаас царайчлахгүй байж чадах тодорхой хэмжээнд хүрч үйлдвэрлэлийн дараагийн үе машинт үйлдвэрлэл рүү шилжих цагийн нугачаанд идэр насны гэнэн томоогүй нас , аливаа шинийг эрэн хайх хүсэл дээр нь бие даан хатуу ширүүн хорвоотой нүүр тулж амьдрах зайлшгүй хувь тавилангийн эрхээр өнөөдрийн Ардчилал хэмээх тодотголтой нийгмийн уулзвар дээр гаран зогссон ! . Бидний Монголчууд үүнд бэлэн байсан уу.! Үгүй ээ бид бэлэн биш байсан !. Дэлхий дээр сүүлийн 200 гаран жил ноёрхсон хөрөнгөтний боолчлол, наанаа сайхан ярьж цаанаа устган мөхөөж боолчилдог капитлизмтай нүүр тулгарах нь , ... хааяадаа суран бүсээр ороолгуулан шийтгүүлдэг ч номхон томоотой суун, алив заасан бүгдийг сайн сурдаг сурагчдаа ханддаг ширүүн мөртлөө сайхан сэтгэлтэй багштай адил Зөвлөлт Холбоот Улс , социализмтай огтхон ч төсгүй гэдгийг гудамжны дээрэмчин , махчин араатан шиг ханаж цадахыг мэдэхгүй Өрнөд , Америк , Хятадтай хамтдаа амьдарсан сүүлийн 20 иод жилд л хүүхэд насны гэнэн хонгор сэтгэлээ орхиж байгаа Монголчууд ойлгож мэддэг болсон. ... Өдгөө Хятадад нийлсэн Өвөр монгол хүчээр Хятадчилагдаж харийн мэт сэтгэлтэй хүмүүс болсныг бид харж байна, мэдэрч байна. Хятадын зохиолчийн Чоно романы туурвигдах нөхцөл , … Маогийн тушаалаар Өвөр Монгол эрчүүдийг хүйс тэмтрээд гэрт нь эзэн суусан эзэрхийлэгч Хятад хүний бичсэнээр ... Өвөр Монгол эмэгтэй хэрхэн өөрийн хүнд хэцүү хувь тавилантай тэмцэж бас аргагүйн эрхэнд эвлэрч байгаа түүхийг уншиж Монгол хүний сэтгэлээр ойлгон ухаарсан . Өвөр Монголчуудын туулсан зовлон, асгарсан гашуун нулимснаас ундаалж байгаагаа мэдэхгүй олон Монгол хүмүүс Хятадын зохиолчийг Хятад Төрийн бодлогын дагуу түүний хамгаалалт доoр Монгол хүүхэн хүчиндэгч этгээдийг бүх л мэдээллийн хэрэгслээр магтан дуулж байсан саяхны хэрэг мөн . ... Ийм харанхуй хүнд хэцүү мөхөх хувь тавилантай эвлэрэн өөрийгөө сайн дураар Хятадын боол болгохыг хүсэгч хэн боловч эх орноосоо урвасан хулгай мөн. Энэ цаг үед Хятад Гамин Ардчилсан хужаанууд Монголчуудыг тал бүрээр доромжлон бидний Монголчуудын Тусгаар Тогтнолын үнэн түүхийг хутган үймүүлж элдэв худал зохиомол санаа дэвшүүлэн олон түмнийг төөрөгдүүлэн Монголыг монголоор нь устгах , Их Эзэн Чингис Хаанаар Их Идирдагч Д Сүхбаатaрыг балбаж байгаа нь үнэхээр зэвүүцэлтэй хорон муу хэрэг бөгөөд хонины арьс нөмөрсөн чононцоруудын далдлагдсан бузар төрх нь ил гарч байгаа гэдгийг олон Монголчууд ойлгох хэрэгтэй . … Өнөөдөр Монгол oрон харийн түрэмгийлэл дунд оршин амьдарч Төрийн эрхэнд хууран мэхлэх замаар ард олны сонголтыг өөрчлөн хууль бусаар Ардчилсан хужаа луйварчид урвагчид гарч ирэн Монгол төрийг , хуулийг самууруулан , Монголын Ард түмний ирээдүйг элдэв гуншинтай Ардчилсан ИХ Өр хэмээх урхинд оруулан хаврын эцэнхий бурантагтай тэмээ шиг болгон харийнхны гарт лавхан атгуулж , Дэлхийн зах зээлд 125$ ийн үнэтэй байдаг коксжих нүүрсийг 40 $ хүрэхгүй үнээр заран бүр тэрбум тонноор нь Хятадуудад найр тавин өгөх хэлэлцээр байгуулсан нь ил цагаан дээрэм гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. 2013 онд 243 ,5 км засмал зам тавьсан дүн мэдээгээ өөрчлөн 2007 оноос хойш тавьсан 1700 км ийг өөрсдийн нэр дээр бичих нь галзуу солиотой ичих нүүргүй луйварчид гэхээс өөр таарах гуншин олдохгүй байна . Тамсагийн нефтийг хоолойгоор зөөх санаа Хятадынх бөгөөд Ардчилсан хужаанууд үүнийг алгаа ташин хүлээн авах нь мэдээж . Монголын ард түмний саналыг АНУ ын санал тоолох хар машинаар өөрчилж Монголын төрийг хууль бусаар эзэгнэж болж байхад хэдэн сая тонн газрын тосны дүн хэмжээг будлиантуулж хулгайлах нь Ардчилсан хужаа луйварчид урвагчдад гарын алга урвуулсантай адил санагдах бөгөөд Дорнодын Дашбалбарын ураныг Өнгөт металл нэрийн дор хууль бусаар олборлон , хилээр чөлөөтэй нэвтрүүлж байгаа бузар үйлдлийг Монголын Хууль хяналтын байгууллагa таслан зогсоож, илрүүлсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгогч Дорлигжав , гүтгэгч урвагч Тэмүүжингийн гараар Цагдаагийн байгууллагын шударга ажилтан мөрдөн байцаагчдын амыг нь барьсны дараа бүр ч амархан хийх болно гэдгээ төслийг гар өргөн дэмжигч луйварчид урвагчид хужаанууд сайн мэдэж байгаа . . … Монголын төрийн хуулийг шинэтгэл нэрийн дор Монголыг мөхөөх зэвсэг болгон өөрчилж 4 сарын 1нээс эхлэн хэрэгжих Боомтын тухай хуулиар Монголын өмнө зүгийн хил хамгаалалтгүй болж Хилийн цэрэг татан буугдах тогтолцоо үүссэн энэ нөхцөлд Газрын тухай шинэ хуулиар харийн иргэдэд газрыг 100 жилээр өмчлүүлэх тухай заалт орж, Монголын газар Хятадуудын гарт орох эрхийг нь баталгаажуулах бодит төлөвлөгөө хэрэгжих тун дөхсөн байдалтай байна. Өвөлжөө хаваржаа бэлчээрийг хувьчилж, худалдан борлуулах эрхийг өгснөөр Монголын малчдыг мөнгө зээлийн эргэлтэнд уран үгээр урхидан оруулж, эцэст нь бүх талаар хяхан хавчиж үүний үр дүнд Хятадууд Хужаанууд хэдхэн жилийн дараа Монголчуудын газрыг гартаа оруулан Эзэн сууж Нүүдэлчин ахуйг устгах далд санаагаа хэрэгжүүлэх гэж атгаг санаандаа ихэд яарцгаж байна. Шинэчлэлийн нэртэй Монголчуудыг туйлдуулах зорилготой хууль бус Засгийн газрын зохион байгуулалттай хулгайлах , нураах ажиллагааны үр дүнд Монголын санхүү , эдийн засаг, нийгмийн төлөв байдал хүндэрч, төгрөгийн ханш суларч Монголын баялаг бүтээгчид сульдсан үед Хөрөнгө Оруулалтын тухай хуулийг яаран сандран баталж Хятадын луйварчдыг хуулийн хамгаалалт дор Монголчуудын хөрөнгийг хүч түрэмгийлэн дээрэмдэх, шулан мөлжих бололцоог нь гаргаж өгсөн . Хууль бус УИХ ын гишүүн Ганбат гэгч этгээд Алтны татварыг 10 % аас буулган 2,5 % болгосон нь Монголын ард түмэнд үр өгөөжөө өгнө хэмээн нүүр нь улайхгүй Монголчуудыг доромжилж байгааг сонслоо. Цалингаа аваад түрийвчтэй мөнгөө хулгайчид алдсан хүн их баяртай байхгүй нь мэдээж . Түүний гэр бүл цаашид яаж амьдрах нь мөнгийг нь хулгайлсан хулгайчид огт падгүй хэрэг . Харин мөнгөө алдсан гэрийн эзэн гэр бүл, үр хүүхдээ яаж тэжээх вэ гэдэг том асуудалтай тулгарна гэсэн үг. Үүнтэй адил Монголын баялгаа 75 % ийн татвар авах боломжоо алдсан бүр нарийвчилвал 100 сая $ ын татвар авдаг байгаад 75 сая $- aa алдаж , … / 25 сая $ болсонд / Монголчууд баярлах уу эсвэл Монголчуудыг хүч түрэн хулгайлсан луйварчид илүү их баярлах уу. Мэдээж энэ Ганбат шиг хууль бус УИХ ын гишүүн нэртэй хүний үнэргүй урвагчид луйварчид хужаанууд Монголчуудыг яаж ч доромжилж , яаж ч хуурч болно гэж бодож байгааг бүр Мөнхбаяр нарт 21 жилийн хорих ял өгөөд Урт нэртэй хуулийг зогсооход хэн бидэнд саад хийх вэ гэж бүр том дуугаар Монголчуудыг заналхийлж байгааг бид харж байна. Харсаар , сонссоор байж бидний үеийнхэн өвөг дээдсийнхээ хувиршгүй үнэнч сэтгэл ,эрсэдсэн халуун амь , асгарсан халуун цусны үнэ цэнээр олдсон Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг Америк Хятад Өрнөдийн тавьж өгсөн өгөөш мэт архидалт завхайрал , авилгал хууран мэхлэлт , түмний хөрөнгийг зэм хүлээхгүй хулгай хийх эрх бүхий хоосон эрх чөлөөт мөн чанартай ардчилал хэмээх бурангуй, эх захгүй нийгэм, Харийнхны эзэрхийллийг хэрэгжүүлэгч утсан хүүхэлдэй Монголчуудаас өсөө авахыг хүсэгч Ардчилсан хужаа Ц Элбэгдорж түүний гар хөл бологчид луйварчид урвагчид хужаа нарт найр тавьж өгөөд Өвөр Монголчуудын хадагдсан мухар харанхуйн хэлхээсэнд орж , амьдралын гашуун зовлон дунд алхаж мөхөх үү. . .. Үгүй гэж хөх тамгат Монгол хүн та хашгирч байгааг би сонсож байна. Таны зүрхний хилэн бадарч байгааг би мэдэрч байна. Тэгвэл урагшаа ... !!! Монгол эх орныхоо төлөө амь бие хайргүй тэмцэх зангилгийн цагт Монгол ахан дүүс бид хамтдаа харийн түрэмгийлэл , дотоодын урвагчдын эсрэг тэмцэх болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... ЗХУ ын сүүлийн цаг үед М С Горбачев КПСС ын ерөнхий нарийн бичгийн дарга болж таргалж ярзайсан шинэ капитал социалистууд перестройка , гласность буюу шинэчлэл , ил тод байдал уриан дор улс төр , эдийн засгийн системийг нь нурааж, цэргийн хүчин чадлыг ердөө л зад ниргэсэн хэмээх үйлдэл хийснийг одоо хүмүүс маш сайн ойлгож эхэлсэн . Тухайн үед Монголын асуудлыг Бээжинтэй зохицох гол хэрэгслүүр болгон Монголын эрх ашгийг хөсөр хаяж , 800 сая швеицар франкаар тохиролцсон хэмээх дам яриа байдаг . … Харин В Путин ОХУ ын ерөнхийлөгч болон гарч ирснээр Оросын гадаад бодлого Монголын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бөгөөд одоо цаг үед Ардчилсан хужаанууд төр барьж Монгол Оросын харилцааг зориудаар унагаах ажлыг ихэд хүчтэй явулж байгаа гэдгийг сайн ойлгоцгоох хэрэгтэй . Харин D Содномын хувьд тэр урвагч бөгөөд одооны ардчилсан хужаа Ц Элбэгдорж тэргүүтэй урвагчдын бүлэглэлийн гишүүн гэхэд бараг болно. Тухайн цаг үед Ж Батмөнх дарга зөв шийдвэр гаргаагүй бол С Зориг тэргүүтэй Монголчууд эрслэн босоогүй бол бидний хувьд байдал ихэд эгзэгтэй болох байсан гэдгийг одоо л хүмүүс ойлгож эхэлж байна. Харин С Зоригийг ардчилсан хужаанууд алсны дараа түүний үйл хэргийг С Баяр тэргүүтэй Монголын эх орончид үргэлжлүүлэн Ардчилсан хужаа луйварчид урвагчдын эсрэг тэмцэж байгаа гэдгийг олон Монголчууд ухаарах хэрэгтэй . Энэ бүгдээс дүгнэлт хийхэд дайсан хаа сайгүй байж болох бөгөөд Монгол Орос хоёр улсын мандан бадрах хийгээд уналт нь нэг цаг үед таарч байгаа нь бидний хувь тавилан нэгэн ижил замаар замнадаг гэдгийг баталдаг . Харин эсрэгээрээ Өрнөд болон Хятадууд өсөн хөгжих , унан доройтох ерөнхий цаг хугацаа нь ижил хэмжээнд байгаа нь тэд бидний эсрэг хүч гэдгийг баталж байдаг . ... Өөрөөр хэлбэл ялагч байвал ялагдагч заавал байдаг . …
"АРДЧИЛСАН ХУЖАА" гэж байнга коммент бичигч энэ хулгайчыг буудах юмсан айн??? Энэ хөгийн новш ..........
Новш минь тэр Зоригийг чинь МАН-ынхан алсан.Захиалагч нь Багабанди Баяр Энхбаяр гүйцэтгэгч нь хөлсний орос алуурчин.
Зоригийг илтгэл ямар сайн болоо вэ яг голыг нь олоод хэлсэн байна. Урагшаа монголчуудаа мориндоо мордоод дотоодын урвагчдын эсрэг тэмцэе.
Энэ Хангай гэдэг ямар шаадаг эр вэ? Худлаа бичсэн байна.
Энэ зураг нь Улсын Бага Хурлын гишүүдийн зураг биш байна.Тэгэхээр зурагнаасаа эхлээд л худал мэдээлэл байна.Ингэж түүхийг гуйвуулж болохгүй шүү.Залруулах хэрэгтэй.
Анхны ардчилсан сонгууль гэж их ярих юм. Худлаа үнэн их ч юм бичиж их ч ойнууд тэмдэглэж их ч архидацгаадаг болжээ. Харин анхны гэж нэрлээд энэ сонгуулийг чинь нойр хоолгүй шахуу ажиллаж зохион байгуулж явуулсан сонгуулийн төв комисс гэж улс байлаа. Дарга нь сансарийн нисгэгч Гүррагчаа орлогч дарга нь алдарт багш Хурметбек нб дарга нь Шарбанди гэж хүмүүс байлаа. Гишүүдэд тухайн үеийн нам намийн төлөөлөлий хүмүүс байлаа. Одоо цагийн аясаар нилээд олон нь хорвоогийн мөнх бусыг үзүүлждээ. Харин үлдсэн хүмүүсийг цуглуулж яг юу болж байсныг яриулбал их зүйл ярих болно. Жнь. Гишүүдэд одоогийн ард түмний хараал идээд байгаа Баярцогт/ залуучуудийн холбооний нэрийн өмнөөс/ Хууль зүй сайд Дорлигжав/ардчилсан нам/. Гм хүмүүс байлаа. Цуглуулж яриулбал их юм яринадаа. Сонгуулийн хороонд ажиллаж байсан хүмүүс холбогдож уулзаж ярилцахийг хүсч байна Баатар даргаа.