sonin.mn
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Орхон, Дархан-Уул аймагт энэ сарын 8-12-ны өдөр ажиллалаа. Тэрбээр хоёр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, Дархан-уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанд оролцсон байна. Уг  хуралдааны үеэр Дархан, Орхон зэрэг хүн ам ихээр төвлөрсөн аймгийн төвүүдийг хотын статустай болгох талаар аймгуудын ИТХ-аас удаа дараа санал гаргаж байсан талаар дурьдан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүний хувиар уг саналаа Н.Батцэрэгт дахин уламжилжээ. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг орон нутгийн өөрөө удирдах байгууллага буюу бүх шатны хурлын байгууллагуудыг санхүү, хүний нөөцийн хувьд бэхжүүлж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.
 
Б.Туул
Эх сурвалж: