sonin.mn
КИЕВ. /ITAR-TASS/. Украины улсын өр 2020 он гэхэд 2.27 их наяд гривен буюу 103 тэрбум орчим долларт хүрнэ гэж Олон улсын валютын сан /ОУВС/ урьдчилан таамаглаж байна. “Украины улсын өр 2020 он гэхэд 2 их наяд 268 тэрбум гривенд хүрэх бөгөөд үүний 1 их наяд 517.2 тэрбум гривен нь гадаад валютын өр байх болно” гэж ОУВС-гийн Украины талаарх тайлан мэдээнд дурджээ.
 
Тус сангийн мэдээллээр, 2020 он гэхэд Украины дотоод өр 863.6 тэрбум гривенд, харин гадаад өр 1 их наяд 404.5 тэрбум гривенд хүрнэ. 2015 оны эцсийн дүнгээр Украины улсын өр 1 их наяд 741.6 тэрбум гривен 2016 онд 1 их наяд 933.1 тэрбум гривен, 2017 онд 2 их наяд 94.3 тэрбум гривен, 2018 онд 2 их наяд 187.7 тэрбум гривен, 2019 онд 2 их наяд 238.6 тэрбум гривен болно гэж ОУВС тооцоолж байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: