sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. Их Британи бол дэлхий дээрх хөрөнгө оруулахад хамгийн таатай газар гэж Хятад улсын хамгийн баян хүн үзэж байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хамгийн том компани болох “Dalian Wanda”-гийн захирал Ван Зенлин хэлэхдээ “Их Британи бол хамгийн нээлттэй зах зээлүүдийн нэг. Хөрөнгө оруулалт хийхэд ч хамгийн тохиромжтой газар” гэжээ.
 
Тэрбээр Их Британийн шоу цэнгээний салбарт нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх бодолтой байгаа аж. Мөн тэрбээр Английн эсвэл Италийн хөлбөмбөгийн аль нэг клубыг худалдан авахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүний хэлснээр, Хятад улс дотоодын зах зээлдээ шинэчлэлт хийх хэрэгтэй байгаа аж. Ван 22.4 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд саяхан “Forbes” сэтгүүл түүнийг БНХАУ-ын хамгийн баян хүнээр тодруулжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: