sonin.mn
СӨҮЛ. /Xinhua/. БНАСАУ пүрэв гарагт зүүн эргийнхээ усан хилийн дотор газар-агаар ангиллын долоон пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын БХЯ өнөөдөр мэдэгдлээ.
“БНАСАУ пүрэв гарагийн орой пуужин харвах сургуулилт хийсэн. Уг сургуулилтыг тус улсын удирдагч Ким Жөн Ун ирж үзсэн” гэж Өмнөд Солонгосын БХЯ-ны албаны хүн хэлжээ. Өчигдөр оройн 6-7 цагийн үед БНАСАУ-ын зүүн эрэгт орших Өмнөд Хамкюн мужийн “Сёндук” агаарын цэргийн хүчний баазаас газар-агаар ангиллын долоон пуужин харвасан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: