sonin.mn
Оюу Толгойн төрийн эзэмшлийн 34 хувийг Рио Тинто болон бусад этгээдэд худалдах, шилжүүлэх талаар Монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс санал санаачилга гаргаагүй хэмээн Уул уурхайн яамнаас мэдэгдлээ. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр  Оюу Толгойн төрийн эзэмшлийн 34 хувийг Рио Тинто болон бусад этгээдэд худалдах, шилжүүлэх талаар Монголын талаас санаачилга гаргасан гэж бичсэнтэй холбоотой дээрх мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Сэм Уолт энэхүү асуудлаар ямар нэгэн яриа хэлэлцээ хийсэн зүйлгүй болно. Төрийн өмчийг захиран зарцуулах эрх нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4, 3 заалтад “Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг УИХ хэрэгжүүлэх...” гэж заасан байдаг" гэжээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: