sonin.mn
БЕРЛИН. /bundeskanzlerin.de/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 3 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд ХБНГУ-д айлчлах үеэрээ 3 дугаар сарын 3-нд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй хамтран хэвлэлийн бага хурал хийсэн тухай мэдээллийг Канцлерийн албан ёсны  http://www.bundeskanzlerin.de цахим хуудсанд нийтэлсэн байна.
 
Ангела Меркель: Манай хоёр орны хамтын ажиллагаа нь түүхий эдийн түншлэлийн онцлог шинж чанартай. Бид хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд түүхий эд, технологийн Герман-Монголын хамтарсан дээд сургуулийг ашиглалтанд оруулж чадсан. Тус сургуулийн санхүүжүүлтийг хамтран ажиллах хүрээнд хийж чадсан.  Гэсэн хэдий ч зарим талаар эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүд маш муу байгааг хэлмээр байна. Энэ чиглэлээр бид илүү ихийг хийх боломжтой. Бид энэ тал дээр хамтран ажиллах хэрэгтэй. Бид хэтийн төлвийн талаар ярилцаж чадсан, хамтарсан ажлын хэсэг ч байгаа, гэхдээ олон талаараа энэ нь ажил хэрэг болж чадахгүй байна. Өнөөдөр бид Монголын эдийн засгийн байдлыг сайжруулах болон том бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлэхийн тулд Орос, Хятад хоёр улстай тохиролцож, амьдралд нийцсэн ямар замуудыг сонгож болох талаар ярилцлаа.
 
Ялангуяа түүхий эдийн түншлэлийн хувьд Герман улс Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаа, сонирхож ч байсан. Герман улс Монгол Улсын хувьд нөхөрлөл дээр үндэслэсэн түнш байна гэдгийг хэлмээр байна.
 
Ноён Ерөнхийлөгч Та манай оронд тавтай морилно уу!
 
Ц.Элбэгдорж: Эрхэм хүндэт Хатагтай Канцлер, хүндэт зочид оо! Герман улс бол манай улсын хувьд  Европ дахь хамгийн гол түнш юм.
 
Канцлер Меркель Та түншлэлийн хүрээнд төслүүд аажмаар урагшилж байна гэж мэдэгдэлдээ дурдлаа. Манайх их баялагтай орон. Жишээлбэл, газрын ховор элемент гэх мэт. Энэ мэтчилэн газрын баялгаа бид Герман болон Европ руу экспортлохыг хүсэж байгаа. Гэхдээ газарзүйн хувьд бид хэтэрхий хол зайтай байна. Энэхүү зай нь  эдийн засгийн хамтын ажиллагааг амжилттай явуулахад саад учруулж байна гэж үзэж байна уу?
 
Ангела Меркель: Бидний хувьд нэн түрүүнд шийдэх, даван туулах ёстой гурван асуудал бий.
 
Эхнийх нь юуны өмнө дэд бүтэц болон уул уурхайн төслүүдийг хөдөлгөх санхүүжилт. Бизнес эхлүүлэхийн тулд хөрөнгө хэрэгтэй гэсэн үг юм. Энд бид ихэвчлэн бэрхшээлтэй тулгардаг; энэ талаар маш нухацтай хэлэлцсэн. Бид үүнийг давж гарахын тулд хичээх ёстой.
 
Хоёрдугаарт, Монгол Улсын дэд бүтцийг тодорхой хэмжээгээр бэхжүүлэх шаардлагатай байна. Газрын ховор элементүүд байгаа ч Улаанбаатар хотод ойрхон биш, ихэнхдээ алслагдмал дэд бүтэц муутай бүсэд оршдог.
 
Гуравдугаарт, Монгол Улс хоёр том хөрштэй. Эдгээр хөрш нь дэд бүтцийн хөгжлийн талаар өөр өөрийн гэсэн бодлоготой байдаг. Ингэхлээр хэрвээ Монголоос Европ руу ирэх гэж байгаа бол зайлшгүй ОХУ-аар л дайрах болно. Иймд бид оросуудтай ямар стратегийн зам сонгох, экспортыг Герман руу хэрхэн хялбар аргаар хийх тухай ярилцахааас өөр аргагүй байна..
 
Ц.Элбэгдорж: Хатагтай Канцлер Танд болон ноён Ерөнхийлөгчид хандсан асуулт байна. Бид энд тэртээ тэргүй ОХУ-ын тухай ярьж байгаа болохоор Орос улстай ямар асуудалтай байгаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү? Герман улсын хувьд түүхий эдийг ОХУ-аас өөр замаар тээвэрлэх боломж бий юу? Эсвэл ганцхан энэ зам л байна уу?
 
Ноён Ерөнхийлөгч өө, Та БНХАУ-аас үзүүлж байгаа газрын баялгийн дарамтыг яаж харж байна вэ? Монголын түүхий эдийг Хятадаар дамжуулах ёстой гэж үзэж байна уу?
 
Ангела Меркель: Миний бодож байгаагаар байдал тийм ч найдваргүй болчихоогүй байна. Жишээлбэл, Германы тал ОХУ-ын төмөр замтай хамтран ажилладаг. Бас Монголын төмөр зам Оросын төмөр замтай мөн адил хамтардаг. Тиймээс эндээс арга зам олох хэрэгтэй. Миний хувьд гэвэл Хятадаар дамжин тээвэрлэлт хийх, тэгээд цаашлаад тэнгисээр зөөвөрлөх нь арай тойруу зам болов уу. Тэгэхээр энэ тал дээр Оростой стратегийн замыг хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийгээ дагаад дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй гэж бодож байна. Иймээс би итгэл алдраагүй байна. 
 
Ц.Элбэгдорж: Бид түүхий эдийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа. Бас эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх нь зүйтэй юм. Мөн манай талаас эдийн засгийн хамтын ажиллагааны тухай дэлгэрэнгүй гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ийм гэрээ нь тогтвортой үндэслэл болох бөгөөд Монгол Улсын хууль өөрчлөгдсөн үед ч тогтвортой хэвээр байх болно.
 
Монголын төмөр зам нь Оросын төмөр замтай хамтарсан хөрөнгө оруулалттай. Гэхдээ бид Оросоос хамааралгүйгээр шинэ төмөр замууд ч барьж чадна. Бид БНХАУ-ын дарга Си Зинпины айлчлалын үеэр БНХАУ-тай тэдний газар нутгаар дайруулан түүхий эд тээвэрлэх тохиролцоонд хүрсэн. Ийм гэрээг ОХУ-тай мөн байгуулах хүсэлтэй байгаа.
 
Хатагтай Канцлер, бид Улаанбаатар Берлины хооронд шууд нислэгтэй, гэвч өөр ямар ч төсөл байхгүй байна. Таны бодлоор, жишээ нь, “Lufthansa” Монгол руу нислэг хийх боломжтой юу?
 
Ангела Меркель: Өнөөдөр бид Монголын авиакомпаниуд “Lufthansa”-тай дотно холбоо тогтоож, хөгжүүлэх сонирхолтой байгаа талаар ярьсан. Энэ асуудлыг Германы Засгийн газар биш, харин компаниуд хоорондоо яриад шийдэх учиртай. Гэхдээ Засгийн газрын зүгээс энэ талаар “Lufthansa”-тай ярилцья. Энэ дашрамд хамтын ажиллагааны сонирхол байгаа гэдгийг сануулья. Магадгүй “Lufthansa” болон Монголын агаарын тээврийн хамтын ажиллагаа эрчимжиж болох юм.
 
2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр
Эх сурвалж: