sonin.mn
БЭЭЖИН. /ITAR-TASS/. Хятадын батлан хамгаалахын шинжлэх ухаан, техник, аж үйлдвэрийн удирдах газар Сарыг эзэмших хөтөлбөртөө хувийн хөрөнгө оруулагчдыг татахаар төлөвлөж байна. “Сарыг судлах хөтөлбөрт хувийн компаниуд хөрөнгө оруулах боломжтой. Хувийн хөрөнгө оруулагчид "Чанъэ-4" төслийг хэрэгжүүлэхэд оролцох аваас талархан угтах болно“ гэж тус байгууллагын мэдээлэлд дурджээ. "Чанъэ-4" сансрын аппарат нь өндөр технологийг хөгжүүлэх бизнесийн нөхцлийг бүрдүүлэхэд суурь дэвсгэр болох юм.
 
Энэ төслийг дуусгах ажил хувийн компаниудын оролцоо болон олон улсын хамтын ажиллагааны үр дүнгээс ихээхэн хамаарах ажээ. "Чанъэ-4" аппаратыг 2020 оноос өмнө  хөөргөхөөр төлөвлөж байна. Хятадын Сарыг судлах хөтөлбөр нь гурван үе шаттайгаар хэрэгжинэ. Эхний шатыг хэрэгжүүлэх явцад "Чанъэ-1” болон "Чанъэ-2" тандах бөмбөлгийг хөөргөсөн бол хоёр дахь үе шатанд 2013 онд "Чанъэ-3" аппаратаар "Юйту" гэдэг өөрөө  явагч төхөөрөмжийг сарны гадаргууд хүргэжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: