sonin.mn
РЕЙКЬЯВИК. /NHK/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн болох хүсэлт гаргахгүй байхаар шийдсэнээ Исланд улс мэдэгдлээ. Ийм шийдвэр гаргаснаа Исландын Засгийн газар пүрэв гарагт мэдэгдсэн байна. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа хүнд байдалд орсон эдийн засгаа сэргээхийн тулд тус улс ЕХ-той хэлэлцээ хийж эхэлжээ. Гэвч тус улсын шинэ Засгийн газар ЕХ-нд нэгдэхээс болгоомжлох болсноор 2013 онд хэлэлцээ зогссон байна.
 
Хэрвээ ЕХ-нд элсвэл загас агнуурын салбарт нь квот тогтоож болзошгүй гэж болгоомжилсны үндсэн дээр Исланд улс ийм шийдвэр гаргасан байж магадгүй юм. Загас агнуур нь Исландын эдийн засгийн гол салбар ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: