Сүүлийн үед эдийн засгийн онол ярих хүн ховордож, эдийн засгийн факт ярих нь олшров. Зүгээр нэг факт хэлэх биш, харин “тоогоор зовлон тоочихоо” эдийн засаг гэдэг болов. Эдийн засгийн тулхтай анализ бүр оргүй алга болов. Ийм арчаагүй байж яаж эдийн засгаа хөгжүүлэх юм ?!
Эдийн засгийн онолгүйгээр эдийн засаг ярих бол гэмт хэрэг юм. Ингээд манай эдийн засгийн онол хийгээд сэтгэлгээ ямар түвшинд байгаа талаар зарим зүйлийг товч өгүүлэх гэсэн юм. Цаашдаа эдийн засгийн суурь онолын талаар хэд хэдэн цуврал өгүүлэл бичих санаатай. Гэхдээ загнаад солиороод байвал заавал бичих албагүй. Зүй нь үүнийг үргэлжлүүлээд, өлгөж аваад өргөн хэлэлцүүлэг болговол нэн сайнсан. Өөрснөө юу ч мэдэхгүй, хүнийг юу ч хийлгэхгүй адгийн монгол зангаа татвал зүгээр гэдгийг монголын эдийн засагчид хийгээд сэхээтнүүдэд сануулж байна.
Харрод -Домарын загвар
Рой Харрод (Roy Forbes Harrod 1900-1978) хэмээх английн нэг том эдийн засагч байх. Оксфордын Их Сургууль төгсөөд тэндээ багшаар үлдэж. Ингээд 1947-1950 онуудад НҮБ-ын ажил эрхлэлт, хөгжлийн тогтвортой байдлын дэд комиссийн гишүүн, 1952-1953 онд ОУВС-гийн эдийн засгийн зөвлөхөөр ажилажээ. 1966 онд Хармсийн нэрэмжит шагнал хүртжээ.
1956 онд “Эдийн засгийн динамикийн онол: эдийн засгийн онолын шинэ гаргалгаа хийгээд түүнийг эдийн засгийн бодлогод хэрэглэх нь” (“Towards a Dynamic Economics: Some Recent Developments of Economic Theory and Their Application to Policy”) ном бичсэн нь түүнийг дэлхий дахинаа алдаршуулжээ.
Р.Харродын “Эдийн засгийн динамик”-ыг дайны дараах кейнсийн сонгодог ажлын нэг гэж үздэг юм. Энэ бүтээлд өсөлтийн орчин үеийн онол, цикл хөгжлийн үзэл баримтлал, циклийн эсрэг зохицуулалтын онолын асуудлын үндсийг тавьсан байна. Энэ онолыг 1950-1960-аад оны практикт хэрэглэсэн нь хэсэгчилсэн амжилтад хүргэсэн гэж зарим нь үздэг.
Харрод динамик гэдэгтээ бүтээгдэхүүн гаргалтын түвшин үе үе биш, цикл биш, харин удаан хугацаанд өөрчлөгдөж байгаа эдийн засгийн төлөв байдлыг ойлгож байсан. Эндээсээ Харрод өсөлтийн баталгаатай ба жам ёсны хурдац гэсэн ойлголт гаргаж ирсэн юм. Өсөлтийн баталгаатай хурдац гэдэг бол дээд зэргийн ашиг өгөх боломжтой бүтээгдэхүүн гаргалтын тийм хурдац бөгөөд өөрөөр хэлбэл динамик тэнцвэрт байдал юм.
Харродын онолоо бүтээхдээ капиталын байнга өсөн нэмэгдэж буй хэмжээг бүрэн ашиглахад шаардлагатай орлогын өсөлтийн хурдцад гол анхаарлаа хандуулсан юм. Харрод өсөлтийн хурдац тогтмол эсэх, хэрэв жам ёсны өсөлтийн хурдац баталгаат хурдцаас хазайвал ямар засварлагч хүчин зүйлүүд байхав гэдэгт хамаг анхаарлаа хандуулсан.
Эдийн засгийн өсөлтийг яг ингэж үзсэн өөр нэг хүн нь америкийн эрдэмтэн Евсей Домар (1914) байсан юм. Энэ хоёр үндэсний орлогын өсөлт хуримтлалын норм хийгээд үндэсний орлогын капитал багтаамжаас хамаарна гэж үзэж байлаа. Ингээд тэдний онолын үндсэн дээр хийсэн эдийн засгийн загварыг Харрод-Домарын загвар гэж нэрлэж заншжээ.
Харрод-Домарын загварт эдийн засгийн өсөлтийн цорын ганц хүчин зүйл нь капитал гэж авч үзсэн ба бусад хүчин зүйлүүдийн үйлчлэл нь капиталд зангидагдана гэж үзсэн. Эндээсээ эрэлтийн өсөлт нийлүүлэлтийн өсөлттэй тэнцүү гэсэн анхдагч үндэслэл гарган тооцоогоо хийсэн.
Загварын гол санааг товчлон өгүүлбэл: цэвэр хуримтлалын хэмжээ, ялангуяа хөрөнгө оруулалтын хэмжээ их байх тутам өсөлтийн хурдац өндөр байна. Харин капитал багтаамж их байх тутам эдийн засгийн өсөлтийн хурдац бага байна.
Энэхүү загварыг байнгын, харьцангуй жигд өсөлтийг дэмжих гэж гаргасан гэдгийг зохиогчид дурдсан. Ингээд энэ загвар “өсөлтийн онол”-ын үндэс болж дэлхий дахинаа тархаж нэр алдар нь цуурайтаж, эдийн засгийн ном сурах бичгийн гол үндэс болжээ. Улмаар цаашдын бүх онол, загварууд эндээс эх үндсээ авах болсон аж. Энэ нь одоо болтол үргэлжилж байна.
Солоу-гийн загвар
Америкийн эдийн засагч Роберт Мертон Солоу (Robert Merton Solow. 1924.08.23.) мөн энэ үед өсөлтийн эдийн засгийн онол хийгээд загвар бүтээжээ. Түүнийг “эдийн засгийн өсөлтийн онолын салбар дахь суурь судалгаа” хийсний учир 1987 онд Нобелийн шагналаар шагнажээ. Массачусетийн технологийн Их Сургуулийн профессор, Гарвардад суралцаж философийн докторын зэрэг хамгаалсан, мөн Колумбийн Их Сургууль төгссөн. 1964 онд Эконометрийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, 1979 онд Америкийн Эдийн засгийн холбооны Ерөнхийлөгч, 1999-2002 онд Олон улсын Эдийн засгийн Холбооны Ерөнхийлөгч байсан. Жон Бейтс Кларкын медаль (1961), “Эдийн засаг дахь амжилтын төлөө” В.Леонтьевын медаль (2006), Ф.Сайдманы шагнал (1983), А.Смитын шагнал (1985) тус тус хүртсэн.
Солоу эдийн засгийн өсөлтөд технологийн параметрийн хувь нэмрийг харгалзсан макро эдийн засгийн загварыг бүтээсэн. Өөрөөр хэлбэл Солоу өмнөх Харрод-Домарын загвар дээр шинжлэх ухаан технологийн хүчин зүйлийг харгалзсан боловсронгуй загвар бүтээсэн юм.
Энэ нь эдийн засгийн онолд Солоугийн загвар гэж алдаршсан. Гэхдээ Роберт Солоу алдарт загвараа 1950-1969 оны хооронд бүтээсэн юм.
Эдийн засагт үүнээс арай өөр Рамсай-Касс-Купманы загвар, Мэнкюй Ромерын загвар, Вэйлийн загварууд байдаг боловч Солоугийн загвар суурь үндэс нь болдог юм.
Эдгээр бүх загварууд, түүний дотор Солоугийн загвар дэлхийн эдийн засгийн өсөлтийн шалтгааныг тайлбарлаж чаддаггүйг нь бүрэн нотлогдсон юм.
Учир нь эдгээр загваруудад хөдөлмөрийн үр ашгийн параметрийг байнга өсөх нөхцөл болгон авсан тохиолдолд л эдийн засгийн өсөлт гардаг. Бодит байдалд ийм зүйл байнга болдоггүй
“Өсөлтийн онолд” тулгуурласан америкийн эдийн засагч Э.Фелпс 1961 онд хуримтлалын алтан дүрэм боловсруулсан юм. Тэр нь: “Капиталын хуримтлалын алтан түвшин гэж нэрлэж болох нийгмийн хамгийн дээд хэрэглээ хийгээд эдийн засгийн тогтвортой төлөв байдлыг хангагч капиталын хуримтлалын түвшинд, өөрөөр хэлбэл эдийн засгийн зохистой тэнцвэртэй түвшинд капиталын орлогоос бүрэн хөрөнгө оруулсан нөхцөлд л хүрч болно” гэж сургадаг.
Онол мухардав
Онол загварууд ч яахав, ингээд хөгжөөд байж. Гэтэл практик…
Практик яг үүний эсрэгээр явсныг хүн төрөлхтөн олон жил анзаарсангүй. Хөгжингүй орнуудад ч хүн биширмээр эдийн засгийн өсөлт гарсангүй, хөгжиж буй орнуудад ч олигтой дэвшил гарсангүй. Асар их чармайлт гаргаж амжилт олсон хуруу дарам цөөн орныг эс тооцвол гайхуулах юмаар бага аж.
Эдийн засгийн өсөлт динамик биш, харин үе үе, цикл байдлаар явагдаж байгаа нь илт ажиглагдах болов. Хамгийн хачирхалтай нь баян орнууд баяжаад, ядуу орнууд ядуураад, тэр тусмаа ядуу орны тоо ихсээд байгаа зүй тогтол илт болов. Үүнийг өсөлтийн онол хийгээд загварууд яагаад ч тайлбарлаж чадахгүй болов.
Энэ талаар дэвшилтэт эдийн засагчид бодож эрэгцүүлэх болжээ. Эхэн үедээ барууны биш эдийн засагчид шүүмжлэв. Энэ нь “уламжлалт” шинжтэй байсан учраас огт тоосонгүй. Мэдээж ш дээ, муусайн социалист, коммунистууд эдийн засаг мэдэхгүй. Гэтэл байдал бишдэж, барууны эдийн засагчид гараад ирэв.
Тэдний нэг нь америкийн эдийн засагч, эдийн засгийн өсөлт хийгээд гадаад дэмжлэгийн асуудлын мэргэжилтэн Ульям Истерли (William Russell, Easterly) юм. Энэ хүн одоо Нью-Йоркын Их Сургуульд эдийн засгийн профессор, мөн энэ Их Сургуулийн дэргэдэх Судалгааны Институтыг (Development Research Institute) удирддаг. Истерли 16 настайдаа Дэлхийн Банкны судлаач-эдийн засагчийн ажилд орохын хамт Пол Нитце-гийн нэрэмжит Олон улсын Судалгааны Төвд адъюнкт профессороор давхар ажиллаж эхэлсэн гээд л бодчих.
Истерли Дэлхийн Банкинд 1985-2001 онуудад ажиллахдаа макро эдийн засгийн болон хөгжлийн онолын асуудлын зөвлөх (консультант) болж чадсан байна. Дараа нь Истерли Олон улсын Эдийн засгийн Институт (Institute for International Economics) болон Даяар Хөгжлийн Төвд (Center for Global Development) ажиллах болжээ. 2003 оноос Нью-Йоркийн Их Сургуульд ажиллаж, багшлах болжээ. Африк, Латин Америк, Оросоор нэлээд явжээ.
Ингээд 2001 онд “Өсөлтийн эрэлд: Жим дундах эдийн засагчдын адал явдал” (“The Elusive Quest for Growth: Economists’ Adventures and Misadventures in the Tropics'”) хэмээх алдарт номоо бичжээ. Энэхүү ном барууны тусламж, түүний дотор хөрөнгө оруулалт тусалж буй орондоо ч, туслуулж буй орондоо ч үр ашиггүй гэдгийг бүрэн нотолсон юм.
Үүнээс 5 жилийн дараа Истерли өөрийн онолыг улам үргэлжлүүлж “Цагаан хүний ачаа: Яагаад Барууны бусдад туслах гэсэн бүх оролдлого ийм их гай, ийм бага тус авчирдаг вэ” (“The White Man’s Burden: Why the West’s Efforts to Aid the Rest Have Done So Much Ill and So Little Good”)
Түүний эдгээр номууд Баруунд жинхэнэ шуугиан дэгдээсэн юм.
Истерли “Өсөлтийн эрэлд” номдоо гуравдахь ертөнцийн орнууд Барууны дэмжлэг байлаа ч гэсэн эдийн засгийн өсөлтөд хүрээгүй, заримдаа Барууны дэмжлэгээс болж эдийн засгийн уналтад хүрсэн гэсэн дүгнэлт хийсэн юм. Өөрөөр хэлбэл Дэлхийн II дайнаас хойш эдийн засгийн жинхэнэ шидэт эм гэж үзэж байсан эдийн засгийн олон хэрэгслүүдийн үр ашгийг тэр шүүмжилсэн юм.
“Монгол загвар”
Алдарт Харрод-Домарын загварыг бүтээсэн хоёр хүний нэг Евсей Домар 1959 онд энэ загвараасаа татгалзсан юм. Энэ үед нөгөө Харрод нь нас барсан байжээ. Шалтгаан нь буруу, үр бүтээл багатай, бодит байдалд нийцэхгүй гэж зохиогч нь өөрөө үзжээ.
Гэсэн хэдий ч бодож сэтгэх хэлэлцүүлэг, нэн ялангуяа олон улсын санхүүгийн байгууллагын практикт, мөн төлөвлөлтийн практикт одоо болтол ашигладаг байна. Шалтгаан нь орлуулах ямар ч онол байхгүй. Гэхдээ 1945 онд Харрод-Домарын загвар гарснаас хойш эдүгээ 70 жил болж байна.
Бидний ойлголтоор дэлхий ертөнц дайнаас хойш асар их өөрчлөгдсөн. Түүний дотор эдийн засаг маш их өөрчлөгдсөн. Гэтэл онол нь хуучнаараа байгаад байдаг.
Истерли дүгнэн бичиж байна: “Дэлхийн II дайны дараа эдийн засгийн шинжлэх ухаан янз бүрийн шалтгааны улмаас, түүний дотор нийгэм-эдийн засгийн хоёр системийн сөргөлдөөний улмаас хоцрогдсон улсуудын өсөлтийн асуудалд санаа тавьж эхэлсэн юм. Түүнээс хойш янз бүрийн жор туршиж, олон янзийн онол дэвшүүлж үзсэн боловч эдгээр нь бүгдээрээ практик дээр ажиллах чадваргүй байсан юм”.
Дэлхийн эдийн засгийн бодит байдлыг үзвэл өнөөдөр эсвэл баян, эсвэл ядуу орнууд олширч, дундаж орон гэж бараг алга болж байна. Өөрөөр хэлбэл “өсөлтийн онолын” амласан конвергенц (ойртох, ижилсэх үйл явц- Х.Д.Г.) явагдсангүй.
Харрод-Домарын “өсөлтийн” загвар даяар загвар учраас Зөвлөлт болон социалист бусад орнууд өргөн хэрэглэж байсан юм. Мэдээж нэрийг нь хэлэхгүй л дээ. Ингэхлээр Монголын эдийн засагчдын бүхэл бүтэн үе 1950-иад оны энэ загвараар хүмүүжжээ. Хөгшчүүд нь Харрод-Домарын загвараар, залуучууд нь Солоугийн загвараар гэвэл арай ойлгомжтой болох байх. Хамгийн инээдэмтэй нь залуучууд нь хөгшчүүдээ хоцрогдсон гэж загнаж байна. Таарсан таар шуудайнууд байж…
Ухаандаа манай Засгийн Газарт 20 мянган хувьсагч бодож загвар хийдэг баагий байдаг ш дээ. Тэр нөхөр 1950-иад оны Харрод-Домарын загварыг хэтэрхий хөгжүүлчихсэн бололтой. Хэрэв тэр нөхөр 20 мянган хувьсагч үнэхээр бодсон бол Нобелийн шагнал авах ёстой л доо. Гэхдээ Монголын эдийн засгийг унагасан гэж шагнах бол арай л сэрүүднэ…
Ийм балай эдийн засагч, улс төрчид дүүрэн болоод л Монгол Улс өрөнд ороод байхгүй юу. Ийм болохоор нь би зориуд шарыг нь гозойлгохын тулд “Монголд ганц ч эдийн засагч байхгүй” гэж байн байн хэлдэг юм. Тэгэхлээр олон хүний уур нь хүрч, уушиг нь сагсайдаг юм. Надад уурлаад яахийм ?! Наад навсайчихсан эдийн засгаа харахгүй юу ?!
Хэрэв намайг худал гэж мэтгэх хүн байвал Монголын Засгийн Газар, Сангийн Яам, Монголбанк, Эдийн засгийн гол гол байгууллагууд эдийн засгийн ямар онол, загвар баримталдаг юм бэ гээд асуу л даа. (Чшшш. Цаадуул чинь 1950-иад оны Харрод-Домарын загварыг ашигладаг юм. Бас тэрнийхээ нэрийг ч мэддэггүй юм…Х.Д.Г.)
Энэ асуултад хариу өгөх эдийн засагч, улс төрч сэхээтэн Монголоос тун цөөн гарна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ асуултад шинэ үеийн шинэ эдийн засагч, улс төрчид хариулна. Тэд эдүгээ боловсорч бэлэн болоод байна…
Одоо Та Монголын эдийн засаг яагаад хөгждөггүй вэ гэсэн асуултад хариулж чадах боллоо…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
Сэтгэгдэл0
Би Кэйнс Фридман 2г аль алийг нь судлаж байсан. Гэвч тэдгээр онолууд нь Монголд зарим тохиолдолд хэрэгжихгүй бас эсрэг үйлчлэл гаргаж байгааг хараад маш их гайхаж байсан. Олон удаа энэ тухай бодож судалж байлаа. Тэгээд хараахан нотолж чадахгүй боловч зарим дүгнэлтүүдийг хийсэн. 1. Монголын эдийн засгийн үзүүлэлтүүдийг дангаар авч үзэж шийдвэр гаргах боломжгүй. Учир нь Монголын эдийн засаг гадаад улсаас хэт хамааралтай болсон тул Хятадын эдийн засгийн төлөв болон бодлого шийдвэрийг нь харгалзан үзэж байх шаардлагатай юм билээ. 2. Далд эдийн засаг яг тодорхой биш тул тооцоог алдаатай болгодог. 3. Монголын эдийн засгийн бодлого шийдвэрүүд нь үйл явдалыг угтах шинжтэй биш дагасан шинжтэй байдаг. 4. Компаниудийн засаглал нь маш сул ихэвчлэн гэр бүлийн удирдлагын шинжтэй байсан. Гэхдээ одоо харьцангуй сайжирч байгаа тухайн он жилүүдэд сул байсан. Эдгээр шалтгаанууд нөлөөлж байгаа тул тооцоонд алдаа гарч байгаа. Гэхдээ эдийн засагчид гэхээсээ илүү эрх баригчид мөнгийг үр ашиг бага зүйлд зарцуулж байгаа нь гол хүндрэл.
Танд маш их баярлалаа. Санал нэг байна. Миний хувьд яг үүн дээр буюу "монгол эдийн засгийн онол" дээр ажиллаж байна. Судлаач Х.Д.Ганхуяг.
Динамикаараа 10 тэрбум долларын эдийн засаг, 5 тэрбум долларын экспорт, 6 тэрбум долларын импорт, нийт экспортын 90 хувь эрдэс түүхий эд, тэгээд Хятадад, нийт импортын 20 хувь нь дизель шатахуун түлш тэгээд Оросоос. Дүр зураг нь цааш тэгээд шууд харагдана биз дээ.
Мухардалд орсон математик суурьтай эдийн засгийн онолчид философи руу эрэл хайгуул хийгээд эхэлчихсэн юм билээ. Манай эдийн засгийн чиглэлийн эрдэмтэд маш олон юм аа. Тэд юу хийгээд байна аа?
Одоо бол хөрөнгө оруулалтыг нэмэе гэвэл ххк-ууд хувьцаат компани болж илүү нээлттэй байх ёстой
Эдийн засаг яагаад хөгждөггүй юм бэ? Хариу: -Янгайгаад хөгждөггүй юм. Хэн янгайсан юм бэ? Эдийн засгийн эрдэмтэн доктрууд янгайжээ. Яаж янгайв? Чиний л наа бичээд байгаам шиг шиг юмнуудыг бурсаар янгайлаа.
Toriin tolgoid suugaa shunal ni shulam bolson chotgoruudiig zailuulj ooriigoo bish ulsaa, busdygaa boddog jinhene Mongol humuusiig tavival Mongol uls hogjino. Hujaa ugsaany erliiz, hurliizuud ene ulsyg horlon suitgej baigaag hun bur harj, oilgoj baigaa shuu!
монгол улсын орлого их л дээ засгийн газар болон их хурал ерэнхийлэгчийн албаныханы цалин 3-4 сая төгрөг аваад бараг сангийн мөнгөний 70 хувь нь алга очдог дээр нь элбэгдоржиийн дэлхийг хэсүүчлэх зардал гаргаад ббусад ажилчиин малчиинд өгөх мөнгө багасдаг шүү дээ хариулая
монгол банкны захиирлаас асуу ардчилсан намын залуусын герман шевциарын банкинд хадгалуусан сая доллараас доошхи хэмжээний мянга гаруй хүний хагалуулсан мөнгийг бүгдийн монгол руу буцаан шилжүүлсэн шүү дээ монголчууд мөнгө гуйланчаад гувшдаг мөртлөө мөнгөтэй хүмүүс нь гадаад оронд доллар болгон хадгалж байна энэ эх оронч хүмүүс мөн үү ард түмэн минь
гадаадын банкинд хадгалагдаж байгаа монгол хүмүүсийн бүх мөнгийг монголд нь шилжүүлж эргэлтэнд оруулахгүй бол хэдэн төгрөг нь доллар болж хувираад гадаад орны банкинд хадгалагдаж байна
Ganaa bicheed bgarai surch medeh um ih bn
Судлаачтай санал нэг байна. Нэг л их өөрсдийгөө эдийн засагчид гэж цээжээ балбасан малууд. Тэр Монгол банкны ерөнхийлөгч гэх мал байна. Хаана байна тэрний их эдийн засагч масагч гээд тодроод байсан нь.
Энэ ардчилсан ерэнхийлэгчийн үгийг мүонт дарга Оюундарь пизда чи үз сонс чи өөрөө мүонт хувьдаа авсан уу нөхрөө алсан Элбэгдоржийн шодой долоогч пизда энэ ажлаас зайл
Энэ бол арай л дэндэж байна. Оюундарийг шүүмжилдэг ч арай ингэж хэлэхгүй. Ийм сэтгэгдлүүдийг аль болох түргэн цэвэрлэж байвал дараа нь үүнтэй адил буюу давсан доромжлол гарахгүй шүү дээ.
Энэ хүний эцэг эх их үйлийн лайтай юм байна. Үзэн ядалт бол өөрийгөө оюун санааны хувьд хөнөөж байгаа юм өөр юу ч биш. таны сүнс энэ дэлхийд дахин төрхөд хэцүү болноо.
Баярцогтын нэр хүнд унасан үед ч хүн болгон нулимах юмаа. Эдийн засгийн загвар 100 хувь зөв байна гэж хэзээ ч байдаггүй. Тэр загвараа гаргаж байгаа нь бас 100 хувийн үр дүнг гэж хүмүүст хэлэх боломжгүй. Гэхдээ тэр С.Баяр, Баярцогт өөр бусад хүмүүс худлаа үнэн олон түмнийг ухуулж байж ОТ-г хөдлөгөж чадсан. Тэр бол том амжилт.
Бялдууч,бөгс долоогч оо. Баярцогттойгоо далд ор!
Bayaratsogt bid 2 iin ediin zasagch gej yu bhav, gehdee yer ni ene olon ediin zasagch surgah bhiin orond ingeneriin salbar luu yavuuulj bval ulsad hamagui tustai, sangiin said ni chi gesen hyatad shig ingener bh heregtei, bas ingener salbar luu yavdan darga boloh huseltei huuhduudiig ch gesen harj uzej daraa ni darga boloh zamiig gargaj ogoh heregtei, tegehgui bol hend ch hereggui ediin zasagchdaar uls oron duurlaa
Сайн эдийн засагчидтай хирнээ эдийн засаг нь уначихсан улс байх уу, эдийн засагчидгүй хирнээ улс орных нь эдийн засаг тогтвортой хөгжиж буй улс байх уу гэсэн асуулт байна, лав л монголын эдийн засаг навсаахай гэдэг нь хэнд ч ойлгомжтой, миний мэдэхийн монголд сар бүр сурган хүмүүжүүлэх ухааны 1-2 доктор нэмэгддэг, энэ шинжүүрээр авч үзвэл сурган хүмүүжүүлэх ухаанаар монгол тэргүүлэх улс орон шиг гэхдээ хэрэг дээрээ хүнд хэрэг болох ганц ажил олдохгүй, харин хийсэн ажил нь хор хөнөөл дагуулдаг байх магадлалтай, боловсролын системийг нь ажиглавал
Бүх салбарт зусар бялдууч авлигачид шат шатаараа дээшилдэг механизм шинэ үеийн монгол зан заншил болж байна. Эдийн засаг бол эрх зүй улс төр нийгэм үндэсний зан заншил соёл боловсролыг багтаасан том суудал. Нэг нь болсон ч нөгөө нь арагш чангаагаад явахгүй байна. Үүнийгээ мэдэхгүй "ардчилал"-г буруутан болгон зарлаж харааж байна. АРДЧИЛАЛ чинь АН биш. энэ бол хүн төрлөхтний шилдэг хэсгийн тэдэнд тохирсон арай тэргүүний загвар. Яг үнэнийг хэлбэл тэрэгний морь шиг амьдралд дассан бидэнд Хойт солонгосын тогтолцоо л тохирно. Тйи учир хэрэв ардчиллаа байгуулна гэвэл өөрсдийгөө бүх талаар өөрчлөх хэрэгтэй. Үнэндээ шүлс нус цэр баас шээсээ муурны түвшинд янзалж чадахгүй түвшинд л бид байна. Хийдэг бүтээдэг хүн маш цөөн баахан чээнж дамчинтай худалч хуурамч хийрхэгч нартай юм
NOBEL PRIZE WINNER AL ROTH:SPIRIT OF ECONOMY : MARKET DESIGN.
NOBEL PRIZE WINNER JEANE TIROLE: SPIRIT OF ECONOMY : MARKET POWER
JOSEPH SCHUMPETER : SPIRIT OF ECONOMY : INNOVATION
BAYARLALAA. GANAA ODOO BAGSHAA GEJ DUUDMAAR IX UM MEDEJ BNA CHAMAAS
Гэхдээ загнаад солиороод байвал заавал бичих албагүй... ингээ л хөгжихгүй байна.
EDiin ZASAG - ED -ene bol humuusiin hodolmoriin ur dund bii boldog oyunii bolood buet baylag. ZASAG bol ene baylagiig huviarlah zahiran zartsuulah zohion baiguulj hogjuuleh zamiig todorhoilogch huch. Mongolchuud ardchilaliin buynaar buh uildveree nuraalaa.Odoo uul uurhaigaa zarj ehelj baina. Zasag tor dampuursan. Iim uchir Mongold ediin zasag gej baihgui bolson shuu. Infilias 1 orontoi bolloo gej baina. Ediin zasaggui yum chini hed ch bailgaj bolno.
Сайн байна уу? Ганаа. Чи бид үеийн учраас шууд харьцаж байгааг зөв ойлгоорой. Юутай ч болсон эдэнд хэлжл байх нь чухал юм. Учир нь асуудлыг хүлээж аваад хэрэгжүүлэх чин зоригтой эх оронч баг гарч ирэхэд энэ өгүүллүүд хэрэг болох нь дамжиггүй. Ийм их зөрчилтэй намууд болон нам доторх фракцууд бодлогоо зөв гаргаад түүнийгээ олон түмэнд ойлгуулаад оновчтой багаа шударгаар бүрдүүлээд тэвчээртэйхэн ажиллаад үр дүнгий нь үзнэ гэдэг бараг боломжгүй зүйл. Энэ нь өнөөдрийн Монголчуудыг аюул юмдаа. Бас нэг сонин зүйл нь ямар ч улс төрийн нам засаг барьсан хугацаандаа юун дээр онож юун дээр алдсаныгаа хэлэх улс төрийн дүгнэлт гаргах чадваргүй байгаа нь залилан мэхлэгчийн дүрийг байнга санагдуулдаг билээ. Болж байгаа процессийг туйлын анхааралтай ажиглаж байхыг уншигч нартаа уриалах байна. Их олон зүйл яривал хүмүүсийн толгойг эргүүлж загнуулах юм болно. Одоохондоо түр азная.
монгол шиг ийм жижгхэн эдийн засагт онол монол гээд нээх сүржигнээд байх хэрэггүй. онол гэхээсээ илүүтэй, сахилга бат л өнөөгийн нөхцөлд хамгийн чухал.
zuv
Mongold eh ornoo bodoh sethuitei bolovroltoi hun bna uu Baihgui
Хүн мэдэхгүй юмныхаа дайсан байдаг гэдэг. Монгол банк гээд л хараагаад дайрчих юм. Гэтэл тэр муу Монгол банк чинь хөөрхий сүүлийн 20 жил буруу замаар явж ирсэн эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийхээр хичээж оролдож байна. Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахын тулд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийхээс өөр гарцгүй. Энэ мэдээж амаргүй. Монгол банкны мөнгөний бодлогыг Засгийн газар төсвийн бодлогоороо сайн дэмжиж өгч чадаагүйгээс, улс төрийн зорилгоор эрх барих нам нь нөгөө намынхаа спонсор бизнесменүүдийг дарамтлан хавчиж, тэд нь хөрөнгөө гадагш гаргаж эхэлснээс, эдийн засгийн гадаад хүчин зүйлс өөрчлөгдөж байгааг урьдчилж харж чадалгүй явж ирснээс, улс төрийн явцуу ашиг хонжоо олох гэсэн явуургүй улс төрчдийн үйлдлээс, гадаадын хөрөнгө оруулалтыг бодитой ойлгодоггүй үндэсний үзэлтнүүдээс, гадаад болон дотоод өөр бусад хүчин зүйлээс шалтгаалан Монгол орон санхүүгийн гүн хямралд орчихоод байна, үүнийг эдийн засгийн бодит сектор руугаа алдчихгүй байх нь одоо чухал. Цусны эргэлт хэвийн биш, хэзээ мөдгүй даралт харваж мэдэхээр байна.
ХА ХА ЯААГ ҮНЭН. ҮГҮЙДЭЭН Л БААБАР, БОРТУУНА МЭТИЙН ЮМС САНГИЙН САЙД ХИЙЖ БАЙСАН ГЭХЭЭР БҮР НЭГ ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ ШҮҮ,
sain bnu ta mail hayagaa ugvul sudalgaand chin nemer boloh sudalgaanii ajlaa ilgeeye. ediin zasgiin usult uul uurhain nuluulul bayalgiin haraal zergiin talaarh suuliin ueiin sudalgaa yum.
Мухардалд орсон математик суурьтай эдийн засгийн онолчид философи руу эрэл хайгуул хийгээд эхэлчихсэн юм билээ. Манай эдийн засгийн чиглэлийн эрдэмтэд маш олон юм аа. Тэд юу хийгээд байна аа?
Ted maani zugeer suuhaas zulgej suu gej "yamar negen nomnii orchuulga" hiij bgaa baihaa.
хаанахын орос хэлтэй сайтаас олж орчуулаав. орчуулахдаа ч гэсэн логик алдаагүй орчуулчихаж чадахгүй байна уу? таны орчуулгын нэгдүгээр хэсэгт харродыг 80-аад он хүртэл амьдарсан гэж бичсэн байна. гэтэл дараахан нь 45 оноос өмнө үхсэн гэж бичсэн байх юм. алинд нь итгэх вэ? ер нь энэ тэндээс элдвийн юм олж орчуулчихаад нэг их эрдэм шинэжилгээний ажил хийгэд байгаа юм шиг худлаа онгирхоо больж үз. загнаад байвал болино ч гэх шиг. болих л үгүй юу? нохой долоо наадах чинь оюутан хүний эдийн засгийн хичээлээрээ бичдэг гэрийн даалгавар л байна шүү дээ. ямар азаар чам мэтийн хүмүүст эрх мэдэл өгөөгүй юм. ёстой муу хүмүүсийн зая завагт гэдэг нь л юм байлгүй. хэрэв өгсөн байсан бол одоо энэний загвараар, тэгснээ дараа нь одоо өөр нэг загвараар гэх мэтчилэн мань мэтийгээ алаад хаячих байсан юм байна л даа. чиний нөгөө хойно заалгаж сурч ирсэн түүхэн материализм, капиталист биш хөгжлийн загвар, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн загвар биднийг юу болголоо. чи юу юу гээд байлаа. социализмийн үед сайхан байсан дотооддоо гутал үйлдвэрлэдэг байсан. ардчиллын муусайн пизданууд хувьчлаад гутлын үйлдвэр ч үгүй болсон энэ тэр гээд нодьлонхон л хуцаад байсан биз дээ. одоо юу болчихоод харродын загвар магвар болоод явчихав. айн.
Хүн эндүүрсэн байна. Гэхдээ энэ нь тэд загвараасаа татгалзсаныг үгүйсгэх шалтгаан болохгүй. Хэрэв ийм загварыг манай оюутнууд гэрийн даалгавартаа хийдэг бол өдийд манай эдийн засаг мандаж байхгүй юу... Чи л гэхэд эдийн засгийн онолын А ч байхгүй тэнэг хижиг л байна... Судлаач Х.Д.Ганхуяг.
чи монголын эдийн засгийн хөгжилд санаа бүү зов. эдийн засгийг хөгжүүлдэггүй, харин эдийн засаг өөрөө хөгждөг юм. энэ бол аксиом. эдийн засагч хүн эдийн засгийн хөгжил яаж өрнөж байгааг ямар хэв загварыг олж байгааг нь судалдаг болохоос чам шиг эдийн засаг ингэвэл хөгжинө тэгвэл балрана гэж үзмэрддэггүй юм. больж үз. чи өөрийгөө нэг их эдийн засгийн а ма тай ухаантай гээж бүү сагсуур. угаасаа чиний бичдэг юмс дандаа юм мэдэхгүй юм уншдаггүй малуудад зориулсан өнгөц тэнэг ач холбогдолгүй юм байдаг шүү дээ. худаг дотор амьдардаг мэлхийнүүд худагаа ертөнц гэж эндүүртэгтэй л адил.
"Эдийн засаг өөрөө хөгждөг" юм бол чи энэ Засгийн Газар энэ тэр "олон юмаа" тараачих л даа. Чи тэнэг тэнэг гэхэд арай дэндэж байна... Судлаач Х.Д.Ганхуяг.
Туйлшраад хэрэггүй эрхэм судлаач аа. Засгийн газар бол эдийн засаг хөгжих орчин, нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг юм.
наад солиотоо эрхэм судлаач энэ тэр гэж хөөргөдөхөөр , онгироод улам бүр солиордог юм байгаа биз дээ :)
Тэгээд яагаад ?! Тэр бүрдүүлсэн "орчин нөхцөл" нь хаана байна ?! Түй л байхгүй юу ?! Чиний "зочин" нэр шиг хувхай хоосон л байна... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ерөнхийдөө: Эдийн засгийн хөгжил=Эдийн засгийн өсөлт Ажилгүйдлийн түвшингийн бууралт Ядуурлын түвшингийн бууралт. Ийм холбоогоор явдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тогтвортой өсөлтийн дүнд хүн амыг ажилтай орлоготой болгож, ажилтай орлоготой хүмүүс ядуурлаас салж амьдралтай болно, энэ нь өөрөө эдийн засгийн хөгжил юм гэсэн санаа. Манайд өсөлт, хөгжлөө ялгахгүй байхаар тэгээд хэцүү байна л даа. Намайг оюутан байхад манай улс Ядууралтай дайн зарлаж байсан, одоо Авилгатай дайны байдалд шилжээд байна. Яасан ч дуусдаггүй олон дайнтай юм. Эдийн засгийн өсөлт нь хүртээмжгүй, тогтвортой биш, хүмүүс нь ажил байгаад хийх дургүй, тэгээд ядуу. Гэтэл Үйлдвэрчний шахалтаар минимум цалингаа байнга нэмсээр одоо хувийн хэвшлээ барьж идэх нь.
USA aar zaalgaad ardchilal hiigeed Ediin zasaggui bolchihsonoo meddeggui yum uu. Onol hereggyi, haana batalj heregjuuleh yum. Mongold uu buu morood.
Mongol mongogui.Mongold mongo ogson uls l ooriinhoo ediin Zasgiin onoloor Mongold toglono. Togloj baigaag hahahgui baina uu. Odoo Mongoliin ediin zasag hynaltaas garsan.Mongotei bolgonii amand orj badar barisan ediin zasagtai bolsnoo oilgohgui baina uu.
Tuuxch yasan be. ene deer xalit garch ireed alga bolov uu. tuux ch gui bolxoor Ganaa axiin niitlel jooxon davs xujir dutaad bna.
Жар далаад оны сурагчид хичээлд явахдаа цүнхэндээ ном, дэвтэр, үзэгнээс гадна бэхийн сав хийдэг байлаа. Тэр үеийн үзэг нь үзүүртээ төмөр бүслүүр бүхий бөөрөнхий модон савх байсан хэрэг. Үзүүрийн төмөр бүслүүр рүү нь үзэгний хошууныхаа бөгсийг шургуулж угсарна. Үзэгний хошуу бүхэлдээ 6 см урт гэвэл толгой хэсэг буюу хошуу нь 2 см, харин бөгсөн хэсэг нь 4 см урттай. Энэхүү бөгс нь хүний хумстай төстэй. Хэдийгээр үзэг маань 20 см урттай боловч жинхэнэ үзэг нь ердөө л 2 см урттай хошуу, харин үлдсэн хэсэг нь ердөө л бариул гэсэн үг. Энэ харьцаагаараа үзэг, жад хоёр төстэй. Жадны бариул нь мод, зэв нь төмөр байдаг. Зориулалтаасаа хамаараад зэв нь янз бүрийн хэлбэртэй байдаг бол бариул нь бас янз бүрийн урттай байдаг. Бариулгүй зэв жад болохгүй, эсвэл зэвгүй бариул жад болохгүй. Зэв, бариул хоёр нэгдэн нийлж байж сая жад болно, гэхдээ жадыг жад болгодог гол зүйл нь бяцхан зэв шүү дээ. Үзэгний хошуу бол жадны зэв л гэсэн үг. Энэ нь гурвалжин хэлбэртэй бөгөөд голоороо цуурхайтай. Голын цуурхай нь судас маягийн үүрэг гүйцэтгэнэ. Бэхийн сав дотроо бэхтэй. Бэхэнд нь үзэгний хошуу дүрэхэд үзэгний хошууны цуурхай руу бэх сорогдон орно гэхүү дээ. Цуурхай гэдэг нь онгорхой судал. Хэрвээ амжиж бичихгүй бол уг судал доторхи бэх хатснаар бөглөрөх эрсдэлтэй. Бөглөрөх нөхцөлд үзэг баана. Баана гэдэг нь бэх дусаал болж гоожино гэсэн үг. Тоос шороо орсноос болж үзэгний хошууны судал бөглөрч бас болно. Ийм үед бэх жигд гарахгүй тасалддаг. Үүнээс гарах нэг арга нь бичихдээ үзэгнийхээ хошууг үл ялиг хүчтэй дарах явдал. Ингэхэд үзэгний хошуу ялимгүй нумарна, үүний улмаас үзэгний хошууны голын судал ангайж тэлнэ. Судас өргөсгөх маягтай. Түр зуурын бөглөрөл, тасалдлыг ингэж зохицуулж болно. Гэхдээ байнга чанга дарж бичээд байвал үзэгний хошууны голын судал сэнсрэн ангархай болж хувирна. Ийм үед юу ч бичих боломжгүй болно. Үзэгнийхээ хошууг солихоос өөр замгүй. Зарим хүүхдүүд үзэгний хошуу бөглөрөөд гарахгүй бол үзгээ сэгсэрдэг. Гэхдээ хүүхэд бүр зөв сэгсэрч чадахгүй заримдаа буруу сэгсэрснээс болж бэхээ ийш тийш нь цацах нь бий. Дэвтэр, ном, ширээ, сандал, хувцас хунар гээд бэх хаашаа ч үсэрч болно. Тэгэхлээр дүрдэг үзэг нь хүнээс тодорхой хэмжээний эв дүй, мэдрэмж шаардах ажээ. Үзэгний хошуу ердөө 2 см орчим бөгөөд голдоо бэх сорж хадгалах нарийхан судалтай. Бэхээ соруулахын тулд үзэгний хошуугаа бэхэнд дүрэхэд л хангалттай. Энэ нь хэдэн үг бичихэд хүрэлцэнэ, харин өгүүлбэр бичихэд хүрэлцэхгүй. Өгүүлбэр бичихийн тулд үзэгний хошуугаа олон удаа бэхэнд дүрэх нь ойлгомжтой. Эндээс хялбархан тооцоо хийж болно. Нэг үг дундажаар хэдэн үгнээс бүрдэхэв, нэг өгүүлбэр дунджаар хэдэн үгнээс бүрдэхэв, нэг хуудас цаас дундажаар хэдэн өгүүлбэрээс бүрдэхэв гэх мэт. Мөн нэг сав бэхээр хэдэн хуудас бичихэв, үзэгний нэг хошуугаар хэдэн хуудас бичихэв гэх мэт. Энэ бол харьцангуй тогтвортой маягийн үзүүлэлтүүд. Жишээ нь англи хэлний хувьд нэг өгүүлбэр дунджаар 11 үгээс бүрдэнэ, нэг хуудас цаасанд дээр 32-35 өгүүлбэр буюу 350-400 үг багтана гэх мэт. Энэ бол тойм буюу макро үзүүлэлт. Үүнийг эрэлт гэж тооцъё. Нөгөө талаас үсэг бүхэн хэдэн мг бэх шаардахыг нарийвчлан тооцож болно. Энэ бол яс тоо буюу микро үзүүлэлт. Хуулан бичлэгийн хичээл орлоо гэж бодъё. Үгийн тоо тодорхой. Жишээ нь 100 үг. Үүнийг 10 хүүхэд хуулан бичжээ. Онолын хувьд, бүх хүүхэд зэрэг эхлээд зэрэг дуусах ёстой. Мөн 100 үг бичихэд нэг хүүхэд 100 мг бэх зарцуулах ёстой. Энэ бол жам ёсны гэхүү зайлшгүй гарах ёстой зардал. Харин амьдрал дээр бодит тоо нэлээд өөр. Гэхдээ судалгаанаас нийтлэг зүй тогтол ажиглагджээ. Үзэгний хошуу сайтай хүүхдүүд ажлаа хурдан дуусгаж байна, мөн үзгэндээ бэх сайн соруулж чадаагүй хүүхдүүд хоцрогдож байна. Эндээс дараах дүгнэлт гаргажээ. Үзэгний бэх хуримтлуулах хэмжээ хичнээн их байна бичлэгийн хэмжээ төдийчинээ жигд тасралтгүй жам ёсны байна. Энэ зүй тогтлыг ойлгосон тул зохион бүтээгчид шинэ төрлийн үзэг зохиохоор шийджээ. Энэ бол соруулдаг үзэг. Ийм үзэгний бариул нь цул мод биш харин шилэн хоолой. Энэ нь бэх хадгалах зориулалттай. Хоолой руу бэх соруулахын тулд хоолойны нэг задгай үзүүрт угласан резин малгай ашиглана. Энэ малгай нь бас л нэг төрлийн гуурс, хоолой, гэхдээ агшиж сунадаг. Хуруугаараа дарахад агшина, хуруугаа авахад тэлнэ. Агшихдаа агаар гаргаж вакуум үүсгэнэ, тэлэхдээ агаар сорно. Хэрвээ үзэгний хошуунд бэх дүрвэл агаарыг бус харин бэх сорно. Дүрдэг үзэгний хошуу ердөө 2 см урттай байсан бол соруултай үзэгний бэх хадгалах хоолой 20 см урттай. Дүрдэг үзэгний судлын хөндлөн огтлол 1 мм байсан бол соруулдаг үзэгний хоолойны хөндлөн огтлол 10 мл байх жишээтэй. Нэг ёсондоо багтаамж 200 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл хуримтлал 200 дахин нэмэгдсэн байна. Мөн бэх хатах, бэхний суваг бөглөрөх, тасалдах гэх мэт санамсаргүй гаднын хүчин зүйлүүдийн нөлөөлөл эрс багассан. Ингэснээр 100 үг бичихэд амьдрал дээр 100мл бэх зарцуулах боломжтой болсон. Энэ нь хуримтлалыг үйлдвэрлэлийн хүчин зүйл болгон хувиргаж чадсан цоо шинэ загварын үзэгний ач тус мөн. Нөгөө талаас соруултай үзэг нь дүрдэг үзэгнээс хамаагүй үнэтэй. Тиймээс хүүхдүүд үзэгний хошуугаар жад болгон тоглох үзэгдэл эрс багасч үзгэндээ гамтай хандах болсон. Зөвхөн үзэгний хошуунаас асар их хэмнэлт гарна. Мэдээж бэхний зарцуулалт багасч, бэхтэй холбоотой элдэв бохирдол, цэвэрлэгээний зардал ихээхэн багасна. Харрод-Домарын өсөлтийн динамик загварыг иймэрхүү маягаар монголчлон тайлбарлаж болно. Дүрдэг үзэг, соруулдаг үзэг хоёр бол адилхан үзэг, гэхдээ соруулдаг үзэг нь бэх соруулах багтаамж ихтэй гэдгээрээ дүрдэг үзэгнээсээ давуу. Багтаамж ихтэй байна гэдэг нь хуримтлал ихтэй гэсэн үг. Хуримтлалыг үзэгнийхээ хошуунд биш их биенд хийж битүүлснээр гаднын нөлөөллийг багасгаж зардлаа жигд зарцуулах боломжтой болсон гэдгийг хэлсэн. Хайнга, хэнэггүй, замбараагүй хүүхдүүдээс болж бэх хатах, бөглөрөх, доголдох асуудал гарах нь соруултай үзэгний хувьд арилсан гэх мэт. Харрод-Домарын боловсруулсан загварын ажиллах ерөнхий зарчим, логик нь соруултай үзэгний ажиллах зарчим, логиктой төстэй гээд ойлгоход айхтар буруудахгүй. Жишээ нь агаар шахах, сорох логик нь үнийн хөөрөгдөл буюу инфляци, үнэгүйдэл буюу дефляцийн логиктой төстэй. Эндээс нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй болов уу. Эдийн засгийн онол гэдэг бол асуудлыг шийдэх багаж хэрэгслэл төдий зүйл. Гар утас, компьютер, интернет гээд элдэв багаж хэрхэн яаж хөгждөг вэ, яг түүнтэй адилаар онол хөгждөг. Маргааш ямар шинэ технологи гарч амьдрал хэрхэн яаж өөрчлөгдөхийг хэн ч таашгүй. Амьдрал бол бооцоот тоглоом шүү дээ. https://www.youtube.com/watch?v=Afl9WFGJE0M
Чи тэр үзэгтэйгээ хамт далд ор. Чи муу лалар харьцуулах юмаа ёстой олж дээ... Судлаач Х.Д.Ганхуяг.
ganhuygaa chamaig yojlood bga yum bishuu, uzegeer jishee avch ireed.. chi ter yojloltond orood shataad ehelj bh shivdee..
Ёжилсон юм биш. Наад "түүх" чинь угаасаа ийм мал ш дээ. "Амьдралынхаа бооцоот тоглоомд" хожигдчихоод Youtube үзэхээс өөр юм чадахаа байсан арчаагүй шаар... Судлаач Х.Д.Ганхуяг.
АН гэдэг бол эрүүгийнхэн болоод эрлийзүүдийн "нам" гэж мэдэх үү.Тэгэхдээ боловсролтой иргэдийн бус харин гудамжны люмпэнгүүдийн наманцар юм.Люмпэнгүүд учраас эрдэмтэй хүний үгийг авдаггүй,харин ч тэднээс айж, тэднийг өөрсдөөсөө аль болох хол байлгах хүсэлтэй.П.Нэргүй доктор бол чадалтай сэхээтэн байсан ч дүр эсгэсэн хуурамч ардчилсан люмпэнгүүдэд бол үл ойлгох этгээд байсан.Тэгээд ч түүнээс хурдан салахын мөн болсон.Тэд намаа олигтойхон төвхнүүлчихэж дөнгөхгүй байж бүхэл бүтэн улсын асуудлыг шийдэж чадах уу.Та нар ийм юманд итгэж байна уу.Итгэж байгаа бол сонгоод бай,сонгоод бай.Харин ямар улсын харьяат болохоо урьдчилан шийдсэн байх нь оновчтой шийдэл болно.Явж явж орос манайхыг авахгүй болохоор ганц л үл мэдэгчийг олох нь байна.Түүнийг баярцогт данжаад хэлээд өгнө.Тэрний язгуур үндэстэнтэй нэгдэнэ гэсэн үг.Тийм учраас ханз сурах нь маш их чухал ач холбогдолтой болсон байна.МАХН хэмээх улс орныг удирдах олон жилийн туршлагатай, суурьтай,хүчтэй улс төрийн хүчний орон дээр боссон гэхэд МАН бол даанч дээ гэмээр.Ухаандаа энэ судлаач Ганхуяг гуай бол МАХН-н хүн байгаа.Түүний дурсамжийг харахад намынх нь албан тушаалд очсон англи хэлнээс цаашгүй боловсролтой хөөргөн тэнэг бацанууд толгойтой, эрдэмтэй хүмүүсээ үл тоож төсвийн хөрөнгийг яаж идэж ууж амиа борлуулахаа л бодлого болгоод онол мэтээ бол таягдаад хаячихсан юм билээ.Тиймээс боловсролгүй люмпэнгүүд аль ч намд байлаа гээд чанарын ялгаа алга."Гуравдахь хөрш" болох АНУ мэтийн манайд үзүүлж буй дүр эсгэсэн боловсролын тусламж нь хуучны оросууд шиг бүх салбарын чадвартай хүмүүсийг бэтгэхэд бус харин хальт англи хэлтэй маанаг хөөрүү малнуудыг бэлтгэхээс цааш хэтрээгүй болохоор одоо юм хийдэг чаддаг юм нэг ч алга.Ийм байхад Ганхуяг гуай бухимдах ч хэрэг алга.Угаасаа байхгүй эдийн засагчдыг хаана байгаа гэж шүүмжлэх юм бэ.Нэгэнт МАН-д ч ,АН-д ч өөр хаана ч тулхтай мэдлэгтэй хүн байхгүй юм чинь бидэнд заавал МАН-АН-г сонгож байх хэрэг ч алга.Иймээс ирэх сонгуулиар арай шударгыгаа л сонгоцгооё.Тэр нь ононо.
Баярлалаа үнэхээр үнэн бичжээ. Яагаад гэвэл манайд эдийн засагчид байхгүй болохоор энэ эдийн засаг маань унаад байна шүү дээ. Өөрсдийгөө мундаг эдийн засагчид гэж боддог хүмүүс ичээчээ.
эдийн засагчид байхгүй болохоор эдийн засаг унаад байгаа юм байна. ёстой нэг ганхуякийн уншигч байна даа.
Манай эдийн засагчдийг Хятад руу явуулий. Тэгээд эдийн засгийг нь унагааж болно.
Хамгийн муу нь ийм байдалтай байгаад байвал удахгүй Бээжингээс сангийн яамны нэг мэргэжилтэн нь бүгдийг нь шийдэж өгдөг болбол айн
Ганхуягийн логикийг дэмжиж байна Кейнс, Фридман...эдийн засгийн онолууд монголд хэрэгжихгүй үндэс нь СУБЬЕКТИВ чанарт байгаа юм Монголын тѳр олигархийн сонирхлыг гүйцэлдүүлэх л ажилтай тэнд байдаг эдийн засагчид нь 20 мян хувьсагч ярисан худлаа онолчид, dauble-standart барьсан хүмүүс Капиталийн хуримтлалаасаа давсан хэрэглээтэй улс монголоос ѳѳр дэлхийд байхгүй Африкийн хэдэн орныг эс тооцвол шүү дээ
Популизм гэж юу вэ? Энэ бол улс төр дэхь ард түмний идэвхи, оролцоог харуулдаг ойлголт. Тэгвэл сүүлийн үед их популизм хииж байна! гэж шүүмжилдэг хүмүүсийн цаад зорилго нь юу вэ? Тэд ард иргэдийг хүлцэнгүй, гэнэн донгио, мунхаг харанхуй, сериал үзэж цаг нөхцөөдөг, байнгын ядуу зүдүү нөхцөлд байлгаж, ажилаас өөр юм мэдэхгүй мал болгож, улс төрөөс аль болох хол байлгахыг л хүсэж байгаа. Улс төр ярьсан хүнийг “Төрийн төлөө оготно боож үхнэ” гэх Манж-Тунгус үгээр ам хаахыг оролдоно. Бид 620₮-р талх авч иддэг байсан бол нэг өглөө босоод ирхэд чинь 1240₮ болсон байна. 2 талхны үнээр 1 талх, энэ бол үндэстэн дамнасан дээрэм. Улс төр чамаар энэ мэтчилэн оролдоно. Глобалчлал гэж юу вэ? Энэ бол том соёл нь бусад жижиг соёлоо зальгих технологи юм. Өнөөдөр дэлхийн дийлэнх улс орнууд барууны соёлоор аж төрж байгаа. Бидний хувцаснаас ахуулаад унадаг машин дээр чинь байдаг Km, L гэх мэт эргэн тойрон дахь бүх тэмдэглэгээнүүд, жил бүр тэмдэглэдэг Христийн төрсөн өдөр, юмсийг хэмждэг m, cm, km гэх мэтчилэн бидний нүх сүв болгонд соёлын нөлөө шингэсэн байгаа. Глобалчлалын нөлөөгөөр дэлхий дээр өч дөчнөөн хэл соёл, үндэстэн ястан устан үгүй болсон. Энэ тахалд өртөхгүй байх хамгийн чухал дархлаа нь тухайн улс үндэстний хэл соёл, улс төр эдийн засгийн тусгаар тогтнол юм. Эдийн засаг хүртэл глобалчлагдаж аль нэг улсаас хараат боллоо. Эдийн засаг гэдэг ойлголт уул нь байгалийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай зарцуулахын төлөө ухаан юм. Гэвч яг эсрэгээрээ хэрэгжиж байгаа. Байгаль эхийгээ хэн нь илүү их хүчиндсэн бэ гэвэл Зэрлэг капитализм. Эдийн засгийн байнгын өсөлттэй байхын төлөө юү ч хийхээс буцахгуй хүн алж (Ирак, Афганистан, Ливи, Украйн г.м ), газар ухаж (Африк, Ази), эм тариагаа борлуулахын тулд албаар AIDS, Ebola г.м вирусүүдийг зохион тарааж, байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна. “Хүний хэрэгцээг хангах нөөц дэлхийд бий. Харин хүний шуналыг хангах нөөц энэ дэлхийд байхгүй” - Махатма Ганди - Нүүдлийн соёл иргэншил бол байгальтайгаа хамгийн сайн зохицсон аж төрөх ухаан. Олон амьд организм нэг газар олноороо цуглараад эхэлхээр тэнд хог хаягдал ихэсч, хүрээлэн буй орчин бохирдож, ялзарч, мууддаг. Суурин соёлоос бүх тахал эхтэй. “Мөнх тэнгэрийг (Байгалийн хууль) дагагсад мандана. Мөнх тэнгэрийг сөрөгсөд мөхөнө” - Чингис Хаан - Банк санхүү ярихгүйгээр дан эдийн засаг ярих нь угаасаа утгагуй юм. Гол амин сүнс болох санхүү, мөнгөний тогтолцоогүйгээр эдийн засаг өрнөхгүй. Бидний их ярих дуртай Япон, Солонгосчууд их ажилсаг болохоор ингэж хөгжсөн гэдэг. 1-рт энэ 2 улс хоёулаа Америкийн колони байсан. 2-рт Хүйтэн дайны эхэн үе 3-рт Геополитикийн зорилгоор албаар витаминаар (Хөрөнгө оруулалт) бөмбөгдсөн. Архинд, хар тамхинд орсон хүн байнга тэр зүйлээ нэхдэг. Нэг ёсондоо дусал залгуулж амьдарч байгаа гэсэн үг. Зээл байхгүй бол амьдрахгуй Hyundai, Toyota г.мэтийн ажил нь явахгуй. Зээлээс зээлрүү, хүүгээс хүүрүү зөвхөн хүүгээ төлөх гэсэн төгс өрсөлдөөнт зах зээл. Хөрөнгө оруулалтаар түр өвчинөө намдааж болно. Хэсэгтээ ₮ чангарна биз. Өвчиний ул сууриа эмчлээгүй цагт хичнээн эм тариа (Оюу-толгой, 5-н толгой г.м) , дусал (Хөрөнгө оруулалт) хийлгээд нэмэргүй. Өнгөрсөн жил гэхэд л Японы нийт өр ДНБ-ы 211%-тай тэнцүү бөгөөд нэг Япон хүнд 105 мянган ам.долларын өр ноогдож байна. Адам Смит, Фридрих Хаяак, Латин Америкийг самрагч Милтон Фрийдман г.м эдийн засгийн алуурчидыг шүтдэг, сохроор дагадаг, үйл хэргийг нь үргэлжлүүлдэг бүхэл бүтэн 5-р цувааны армитай байхад ямарч улс орон сүйрэнэ.
би зориуд шарыг нь гозойлгохын тулд “Монголд ганц ч эдийн засагч байхгүй” гэж байн байн хэлдэг юм. Тэгэхлээр олон хүний уур нь хүрч, уушиг нь сагсайдаг юм. Надад уурлаад яахийм ?! Наад навсайчихсан эдийн засгаа харахгүй юу ?!
Эдийн засаг хөгждөггүйн гол шалтгаан бол энэ хэдэн дарга, гишүүд бүгд хуйвалдаж бүх баялгийг дээгүүрээ хувааж аваад ханаж цадахаа мэдэхгүй идэж ууж байгаад л байгаа юм. Өнөөдөр Монголд хэн тэрбум төгрөгний хаусад сууж, 400 саяын машин унаж, хэний хүүхэд хэдэн тэрбумтай таван одтой зочид буудалд тансаглаж, хэн Америкад хаусанд налайж байгаа вэ? Ийм новшнуудыг бүгдийг нь энэ төрөөс зайлуулаагүй цагт эдийн хөгжил гэдэг үгийг мартацгаа!
Эдийн засаг хөгждөггүйн гол шалтгаан бол энэ хэдэн дарга, гишүүд бүгд хуйвалдаж бүх баялгийг дээгүүрээ хувааж аваад ханаж цадахаа мэдэхгүй идэж ууж байгаад л байгаа юм. Өнөөдөр Монголд хэн тэрбум төгрөгний хаусад сууж, 400 саяын машин унаж, хэний хүүхэд хэдэн тэрбумтай таван одтой зочид буудалд тансаглаж, хэн Америкад хаусанд налайж байгаа вэ? Ийм новшнуудыг бүгдийг нь энэ төрөөс зайлуулаагүй цагт эдийн засгийн хөгжил гэдэг үгийг мартацгаа!
Монгол улсыг умарт монгол гадаад монгол ар монгол алдагдсан нутаг гэж гэж төрийн хар хайрцагны бодлогоор эргэж нэгтгэх гэсэн урд зүгийн төрийн бодлогыг хэрэгжүүлэгч баярцогт гансүх зоригт нараас өгсүүлээд байхад яааж хөгжих тухай ярих юм.улсын төлөө өчүүхэн хулгай нарыг тонилгохыг хүсэж байна.хэдхэн урвагч нараас болж эх орон тусгаар тшгтнолоо алдсан нь дээр үү? хэдхэн зуун хүнийг алж устгаж булшлах нь дээр үү? сайн боддоо.
... Энэ асуултад шинэ үеийн шинэ эдийн засагч, улс төрчид хариулна. Тэд эдүгээ боловсорч бэлэн болоод байна…
Угийн хулгайч удамтай С.Баярцогт Сангийн сайд байхад ямар юмны эдийн засаг байх вэ дээ. Чонын хүзүүнд зүүж хадгалах гэгч л болдог юм байгаа биз дээ.
OYUTAN YUM UU? iim onolD BITGII BARIGDAA!! MANAI ICH DEED SURGUULIIN EDIIN ZASGIIN SURGALT UNEHEER UNALTAND ORJEE! IIM L YUM ZAAJ UDUR UNGURUUDUG BIZ!! hairan zag!! TEGEED CH UUR YU ZZAHAV DEE.? MANAID EDIIN ZASAG GEED BAICH YUM BAICHGUI. heden oligarhuudiin gart bugd baigaa daa minii duu! GENEN BAINAA!! GADAAD HEL SUR!! gadaad hel deer ich olon nomuud bii!! MONGOLD EDIIN ZASAAG , ediin zasagch hoyulaa BAICHGUI EE!!!
Монголчууд хэзээ ч гараараа баялаг бүтээж байсан түүх байхгүй. Морио унаж дайлаар мордоод л хэрэгцээтэй эд зүйлээ булаагаад аваад ирдэг байсан. Тэр үед данх, тогоо, шанага, даавуу гээд бүх юм булааж аваад хурдлаад алга болоход амар байжээ. Олон зуун жил улиран одож юм юм өөрчлөгджээ. Монголчуудад дээрэмдүүлээд байх улс ч гэж байхгүй болов. Хоёр хөрш нь онгоц пуужин хийгээд нар саранд хүрэхээ шахав. Харин монголчууд өөрчлөгдсөнгүй, юухан хээхэн ч хийж чаддаггүй хэвээрээ. Хөршөө дээрэмдэж чадахаа больсон тул өвөр зуураа нэг нэгнээ дээрэмдэх болов, улсаа дээрэмдэх болов. Газар шороогоо, алт эрднэсээ ухаж гаргаад гадныханд хямд үнээр арилжиж хэрэгцээгээ хангадаг болов. Монголын эдийн засаг гээч юм угаасаа байгаагүй, дайны олз, дээрмийн олз л гэж байсан.
1. Хувьчлал нэрийн дор Монголын бүх үйлдвэрүүдийг унагасан Элбэгдорж тэргүүтэн монголын эдийн засгийн өсөлтийг шууд зогсоосон гэж боддог. 2. Ард иргэдийг намаар талцуулан сонгуульд өрсөлдүүлж, улс эх орны хөгжлийг намаас доогуур тавьсан хүмүүсийн хорлонтой ажлаас болж Монгол улс сүүлийн 20 гаруй жил хөгжсөнгүй. Харин хууран мэхлэх, хулгайч сэтгэлгээ их давуу хөгжих шив дээ.
Танай сайт хүмүүсийн сэтгэгдлийг хянаж байгаад гаргадаг юм байна. Энэ нь тийм муу зүйл биш. Гэхдээ буруу ашиглавал энэ бол нөгөө нэг урьдын амьдрал эхэлнээ гэдгийг санаарай. Одоо цаг өөр болсон гэдгийг санахад илүүдэхгүй.