sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО./ВВС/. Нэг сая гаруй бразилчууд Ерөнхийлөгч Дилма Руссеффыг эсэргүүцэн жагсаж, хариуцлага алдсаных нь төлөө түүнийг шүүхэд татахыг шаардлаа. Бразилын төрийн мэдлийн нефтийн компани болох “Petrobras”-той холбоотой авлигын дуулиан шуугианы талаар Ерөнхийлөгч мэдэж байсан байх ёстой гэж эсэргүүцэгчид үзэж байна.
 
Учир нь Дилма Руссефф “Petrobras”-ын тэргүүн байх үед тус компани их хэмжээний хээл хахуулийн асуудалд холбогдож байсан гэж Бразилын сөрөг хүчин мэдэгджээ. Харин тус улсын ерөнхий прокурор мөрдөн байцаалтын үеэр Руссеффыг цагаатгаж, хээл хахууль авсан хэрэгт холбоогүй гэсэн дүгнэлт гаргасан аж. Эсэргүүцлийн жагсаалын дараа авлига болон ял завших үзэгдэлтэй тэмцэх арга хэмжээ авна гэдгээ тус улсын Засгийн газар амлажээ. Засгийн газар уг эсэргүүцлийн ажиллагааг “ардчиллын илэрхийлэл” хэмээн үзэж байна гэж Бразилын Хуульзүйн сайд Хосе Эдуардо Кардозо хэлсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: