sonin.mn
Яах аргагүй МАХН, түүний дарга Н.Энхбаярын улаан нүүрийг өмнөө барьж, намын жагсаалтын ард сундалдсаар УИХ-д орж ирэнгүүтээ бас болоогүй төрийн сайдын сэнтийд хоёр жил гаруй заларсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр Монголд байгаа үгүй нь мэдэгдэхгүй сураг алдарчээ. Лав л эмчилгээнийхээ завсраар Монголд яаравчлан ирж, Бөхийн өргөөнд Ерөнхийлөгчийн нүдийг орой дээр нь гаргачихаад буцан ниссэн Н.Энхбаяр даргатайгаа ч төдийлөн ойртолгүй байсаар буцаажээ.
 
Сайдын сэнтийгээс ховхорсноосоо хойш УИХ-ын чуулганд ч алдаг оног үзэгдэх болсон хоёр эрхмийн хувьд ядаж байхад нэг нь “Эдийн засгийн алуурчин” хэмээх тун ч ёозгүй гуншинтай болоод байгаа бол нөгөөх нь МАХН-ын удирдлагад байгаа эсэх нь эргэлзээтэй болсон дуулдана. Ямартай ч МАХН-ын хоёр давхар цагаан байраар сүүлийн хоёр сар үзэгдээгүй гэгдэж байгаа дээрх хоёр эрхэм дараагийн сонгуулиас өмнө “шийдвэрээ гаргах байх” гэж таамаглах хүмүүс ч олон байна. Харин ямар “шийдвэр” гэдэг нь одоогоор “маш нууц”-ын зэрэглэлд хамаарах нь тодорхой. Одоогоор тодорхой болсон нь хоёулаа сураггүй болоод байгаа нь л үнэн гэнэ. 
 
Эх сурвалж: