sonin.mn
ЯНГОН. /NHK/. Хоёр улсын хил орчмын бүсэд Хятадын иргэд амиа алдсанд харамсч байгаагаа Мьянмарын Засгийн газар илэрхийллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хятадын хил орчмын нутагт Мьянмарын цэргийн нисэх онгоцноос тэсрэх бөмбөг унан дэлбэрсний улмаас Хятадын баруун өмнөд нутгийн Юннан мужийн таван иргэн амь үрэгдэж, найман хүн шархадсантай холбогдуулан БНХАУ эсэргүүцэл илэрхийлсэн байна.
 
Уг нисэх онгоц Мьянмарын зүүн нутгийн “Кокан” бүлэглэлийн босогчдыг дарах ажиллагаанд оролцож байсан аж. Мьянмарын Мэдээллийн яам өчигдөр орой мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд “Хилийн ойролцоо амьдардаг байсан хятад иргэд амиа алдаж, гэмтэж бэртсэнд харамсч байгаагаа илэрхийлж байна” гэжээ. Бөмбөг дэлбэрсэн газарт Мьянмар болон Хятадын холбогдох албаны хүмүүс хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг ням гарагаас эхлэн явуулж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: