sonin.mn
БЕРЛИН. /ITAR-TASS/. Энэ сарын эцэс гэхэд төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тавих мөнгөгүй болох вий хэмээн Грекийн Засгийн газар болгоомжилж байна. Тус улсын Ерөнхий сайд Алексис Ципрас гуравдугаар сарын 13-нд Европын парламентын дарга Мартин Шульцтай уулзах үеэрээ энэ талаар мэдээлжээ. “Ципрасын Засгийн газарт яаралтай санхүүжилт хэрэгтэй байна” гэж Шульц хэлснийг Германы “Frankfurter Allgemeine Zeitung” сонинд онцлон дурдсан байна. Санхүүжилт авахын тулд  Ципрас шинэчлэл хийх хүсэлтэй байгаа гэдгээ энэ долоо хоногт Европын бүлэг болон Европын Төв банкинд харуулах ёстой гэж тэрбээр хэлжээ.
 
Тус сонинд тэмдэглэн бичсэнээр, үүнтэй холбогдуулан Афины эрх баригчид шинэчлэлээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захидлыг Европын группт илгээхийг Шульц болон Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер нар Ципраст уриалсан байна. Грекийн Ерөнхий сайд үүнийг ерөнхийдөө зөвшөөрсөн гэж Германы хэвлэлд бичжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: