sonin.mn
Дарханы төмөрлөгийн үйлдвэр өнгөрсөн онд нэг сая тонн хүдрийг нойтон аргаар баяжуулж, 700 мянган тонн баяжмал гаргах  үйлдвэр ашиглалтад оруулсан. Тэд баяжуулах үйлдвэрээ төмрийн үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилгоор барьжээ. Гэвч ханшийн уналтаас үүдэн үйл ажиллагаагаа эхлүүлээгүй аж. Одоогоор тус үйлдвэр жилд 50-55 мянган тонн арматур гарган хүчин чадлынхаа 50 гаруй хувийг ашиглаж байна.
 
Тиймээс Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс Ган хайлуулах үйлдвэрт  нэмэлт 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг албаныхан тодотголоо. Нэмэлт хөрөнгө оруулалтын 400 сая ам.долларыг үйлдвэрийн  тоног төхөөрөмжид зарцуулах бол үлдсэн хэсгийг дэд бүтцэд зориулах гэнэ.  Дээрх хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдвэл Дарханы Төмөрлөгийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж дотоодын арматурын хэрэгцээнээс гадна гангийн хэрэгцээг бүрэн хангах юм байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: