sonin.mn
МЕХИКО. /RIA Novosti/. Венесуэлийн эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээг цуцлуулах зорилгоор гарын үсэг цуглуулах кампанит эхлүүлснээ тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро ням гарагт мэдэгджээ. Венесуэлд үүсээд байгаа нөхцөл байдал нь АНУ-д аюул учруулж байгаа учир тус улсыг чиглэсэн бодлогодоо онц байдал тогтоох тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан билээ. Уг зарлиг ёсоор Венесуэлийн долоон өндөр албан тушаалтанд хориг арга хэмжээ авсан байна.
 
“Би энэ захидлыг Америкийн ард түмэнд илгээнэ, мөн наад зах нь 10 сая хүний гарын үсэг цуглуулахын тулд Венесуэлийн олон нийтийн бүх газраар, мөн айлуудаар явна. Обама! Венесуэлийг сүрдүүлж байгаа империалист зарлигаа цуцал” гэсэн үгтэй Мадурогийн мэдэгдлийг англи орчуулгатай нь хамт “Noticias24” цахим хуудсанд байрлуулжээ.
 
Венесуэлийн удирдагчийн хэлснээр, Вашингтоны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн бусад улсын иргэд ч мөн адил гарын үсэг зурах боломжтой бөгөөд тухайн орнуудад уг кампанит өрнөж болох юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: