sonin.mn
МОСКВА. /Xinhua/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Киргизстаны  Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевтай Санкт-Петербургт уулзана гэж Оросын хэвлэлүүд мэдээллээ. Энэ уулзалт нь хоёр ерөнхийлөгчийн хувьд 2015 он гарснаас хойших хоёр дахь удаагийн уулзалт болж байна гэж "ИТАР-ТАСС" мэдээллийн агентлагийн мэдээнд дурджээ. Уулзалтын явцад хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, соёлын салбар дахь хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх болно.
 
Д.Нямтулга