sonin.mn
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн өчигдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлах байсан. Тодруулбал “Гэрлэх ёслолын ордон”, “Ионсей найрамдал” эмнэлэг, “Усан спорт сургалтын төв” зэрэг 19 газрыг нийслэлийн өмчөөс хасч хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч дээрх обьектууд олны анхаарлын төвд байгаа төдийгү иргэдийн зүгээс хувьчлал үйл явцыг буруутгаж байгаагаас асуудлыг хойшлуулахаар болж, Иргэдийн төлөөлөгчид дахин нарийн судлах шаардлагатай гэж үзсэн байна. 
 
Эх сурвалж: