sonin.mn
ТОКИО. /NHK/. Вануату арлын орныг дайран өнгөрсөн "Пам" хар салхинд тус улсын 60 000 орчим хүүхэд өртөөд байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Энтони Лейк мэдэгджээ. Энтони Лейк Японы зүүн хойд нутгийн Сендай хотод болсон гамшгаас урьдчилан сэргийлэх НҮБ-ын бага хуралд оролцсон байна. Тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгээс яаралтай дэмжлэг үзүүлэхийг уриалснаа дурдаад, сургуулиудад эд материал илгээж, сургуулиудыг дахин нээх нь маш чухал байна гэж мэдэгджээ. Хэрвээ хүүхдүүд сургуульдаа үргэлжлүүлэн сурч чадвал, тэд аюулгүй орчинд байж, сэтгэл санааны хямралыг даван туулж чадна гэж тэрбээр ярьжээ. Мөн тэрбээр хүүхдүүд гамшигт хамгийн өртөмтгий байдаг учраас онцгой байдлын талаарх мэдлэг дадлыг тэдэнд олгох нь чухал юм гэж мэдэгдлээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: