sonin.mn
МОСКВА. /ITAR-TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Ойрхи Дорнод болон Африкийн асуудал эрхэлсэн Путины тусгай төлөөлөгч Михаил Богданов ОХУ-д суугаа Сирийн төлөөлөгч Риад Хаддадтай өчигдөр уулзаж, дөрөвдүгээр сард Москва хотод болох Сирийн Засгийн газар болон тус улсын сөрөг хүчний хоорондын хоёр дахь шатны зөвлөгөөний бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Дөрөвдүгээр сард Москва хотод болох Сирийн дотоод хямралын талаарх хоёрдугаар шатны зөвлөгөөнийг зохион байгуулах ажлыг голчлон хэлэлцсэн гэж яам мэдэгдэлдээ дурдав.
 
2012 оны зургадугаар сарын 30-нд баталсан Женевийн хамтарсан мэдэгдлийн хүрээнд Сирийн дотоод хямралыг хөндлөнгийн оролцоогүйгээр зохицуулахад тус дөхөм болох зорилготой Москвагийн зөвлөгөөний бэлтгэл ажлын талаарх нарийн мэдээллийг Хаддад өгсөн байна. Михаил Богданов болон Риад Хаддад нар ОХУ-Сирийн уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх талаар мөн ярилцсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: