sonin.mn
ИЕРУСАЛИМ. /NHK/. Өнөөдөр Израильд парламентын сонгууль болно. Эрх баригч намын удирдагч, Ерөнхий сайд Беньямин Нетаньяху сөрөг хүчний зүүний төвч намын зүгээс ирэх ширүүхэн сорилттой  тулах болж байна. Нетаньяхугийн эвслийн Засгийн газар дотор санал зөрөлдөөн үүссэн болон 12 дугаар сард парламентыг татан буулгах шийдвэр гарсны дараа сонгууль болж байна.
 
Иран болон “Лалын улс” бүлэглэлийн босогчид зэрэг гадны заналхийлэлтэй тэмцэх хатуу чиг шугам бүхий бодлогоо үргэлжлүүлэн явуулахаа Нетаньяхугийн удирддаг барууны үзэлт “Ликуд” нам мэдэгджээ. Үүний зэрэгцээ зүүний төвч “Зионист” холбооныхон Палестины эрх баригчидтай энхийн хэлэлцээ хийнэ гэж амласан байна. Эрх баригч нам эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэж чадаагүйгээс болж инфляцийн түвшин нэмэгдсэн гэж сөрөг хүчин мэдэгджээ.
 
Сүүлийн санал асуулгын дүнгээс харвал, талууд тэнцүүхэн өрсөлдөх боловч “Зионист” холбоо “Ликуд” намаас арай илүү олон санал авах магадлалтай байна. Сонгуулийн дүн өнөөдөр гарна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: