sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанаар алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллах талаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Алт олборлолтыг нэмэгдүүлэх тогтоол гаргасан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах үүргийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд үүрэг болгосон байна. Уул уурхайн сайд байгаль орчинд ээлтэй технологиор олборлолт явуулж байгаа алтны шороон ордыг судалж, эдийн засгийн эргэлтэд оруулах, Үндэсний сорьцын албаны тоног төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөж байгаагаа Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Цаашид Уул уурхайн сайд долоо хоног бүр алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа тухайгаа Засгийн газрын хуралдаанд танилцуулах болсон хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр хэллээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: