sonin.mn
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүд хуралдаанаа тасалсан, хоцорсон тохиолдол бүрт нэг минутыг нь 100 мянган төгрөгөөр тооцож хариуцлагажуулах асуудлыг хаврын чуулганд өргөн барих гэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр төрийн албан хаагч, тэр дундаа УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой гэж үзэж байна. Гишүүд байнгын хорооны болон чуулганы хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалдаг, хоцорч ирдэг, согтуугаар хуралдаандаа ирдэг, бусдын өмнөөс кноп дардаг зэрэг зүй зохисгүй үйлдэл удаа дараа гаргаж буйг Ж.Батзандан гишүүн хэлээд УИХ-ын Дэгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах болоод шинээр өргөн барих хуулиудад тодорхой зүйл заалт оруулах замаар гишүүдийн хариуцлага сахилгын асуудлыг тодорхой болгоно гэлээ. Тухайлбал, УИХ-ын Дэгийн тухай хуулинд бусдын өмнөөс кноп дарахгүй байх тухай зүйл заалт байдаг ямар хариуцлага тооцох тухай асуудлыг нарийн тусгаж өгөөгүй аж.
 
Б.Туул
Эх сурвалж: