sonin.mn
УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр Чингэлтэй дүүргийн 10-11 дүгээр хорооны иргэд сонсогчидтой уулзаж, тэдний санал бодлыг сонсов. Тэрбээр намрын чуулганы завсарлагаанаар буюу энэ сарын 9-23-ны хооронд нийт 14 хоногийн дотор 31 удаагийн уулзалтад оролцох юм. Өнөөдрийн уулзалтуудын хувьд түүний тойргийнхоо сонсогчидтой хийсэн 9 дэх өдрийн уулзалт болж байгаа бөгөөд одоо 13 удаагийн уулзалт хүлээж байна. Гишүүнийг тойрогтоо ажиллах үеэр сонгогчид нь шударгаар ажиллаж амьдарч байгаа иргэдэд амьдрах нөхцөл алга, алдаа дутагдал гаргаагүй хүнийг удирдлагын үзэмжээр ажлаас нь халдаг, цаашилбал ажлаас халсан тухай тушаал шийдвэр болон хувийн бичиг баримтыг эзэнд нь өгдөггүй гэх зэргээр төрийн байгууллагын удирдлагууд дураараа аашилж байгаа тухай гомдолложээ. Хууль жирийн иргэнд үйлчлэхгүй байхад хэрэг төвөгт холбогдсон төрийн дээд албан тушаалтнуудад ял оноосон нэр зүүж займруулдаг нь нууц биш. 
 
Төрд ажиллаж байгаа хүмүүст иргэд итгэх итгэлээ алдаж байна гэжээ. Ийнхүү ардчиллын үнэт чанар алдагдаж байгаад иргэд сэтгэл зовниж байгаагаа дуулгаад улс орноо зөв гольдролд нь оруулж, хөгжлийн зөв замыг сонгох цаг болсон гэв. Түүнчлэн газар шорооныхоо төлөө тэмцсэн "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг суллуулах, Ноён уулаа ухуулахгүй байх зэрэг олон саналыг хэлж байв. Г.Уянга гишүүний иргэд сонгогчидтой хийх уулзалт Зэвсэгт хүчний 94 жилийн ойгоор буюу маргааш түр завсарлаад энэ сарын 19-нөөс эргээд үргэлжлэх юм.
 
Б.Туул
Эх сурвалж: