sonin.mn
"Хамаг Монгол" төсөл, "Дэлхийн Монгол" нэгдэл, "Гал үндэстэн" холбооноос  энэ сарын 25-нд болох шууд ярилцлагад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дуудаж байгаагаа мэдэгдэж, өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв.  Өмнө нь "Хамаг Монгол" төсөл, "ДМ" нэгдэл, "Гал үндэстэн" холбоо хамтран "Төр буруутай юу, түмэн олон буруутай юу" халз мэтгэлцээнийг энэ сарын 11-нд зохион байгуулахаар болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын гишүүдийг халз мэтгэлцээнд дуудсан. Гэвч төрийн өндөрлөгүүд уг мэтгэлцээнд ирээгүйгээс мэтгэлцээн цуцлагдсан юм.
 
Иймд иргэний нийгмийн байгууллагууд МҮОНТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарийг буруутгаж, түүнийг огцруулах шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдэв. Түүнийг үндэсний эрх ашгийг зөрчсөн, АН-д үйлчилдэг, үүний зэрэгцээ хоёр хоногийн өмнө өөрийн твиттер хуудаснаа “ТВ- 9-өөр Чинбаяр Даваасүрэн нар зэвсэгт тэмцэлд уруу татаж байна. Бичлэгийг үзээрэй”  хэмээн жиргэж, эрх чөлөө эв нэгдлийн төлөө тэмцсэн хүмүүсийг бүдүүлгээр гүтгэж, нэр төрд нь халдсан тул огцрох хэрэгтэй гэсэн юм.
 
А.Даваахүү
Эх сурвалж: