sonin.mn
Төрийн хоёр өндөрлөг телевизийн шууд ярилцлагад орсон биш араасаа бөөн асуудал дагуулаад байгаа. Нэг өндөрлөг нь бүр ч их маргаан, мэтгэлцээн араасаа дагуулсан “Цензургүй яриа” өрнүүлэв. Тэгтэл тэр хоёртой барьцсан юм шиг Баабар бас л шууд нэвтрүүлэгт орж явчихдаг юм байна. Түүний яриа аль хэр маргаан дагуулахыг одоогоор таах аргагүй. Ямартай ч Халх голын болон чөлөөлөх дайны тухай түүний бичсэнийг олон хүн эрс эсэргүүцэж байгаа нь өчигдөр цахим ертөнцөд цацагдсан сэтгэгдлүүдээс тодорхой харагдаж байна лээ. 
 
Эрхэм Баабар “Халх голд Монголын цэрэг бараг оролцоогүй” гэж бичсэн нь ихээхэн маргаан дагуулж байгаа аж. Ямартай ч зөв ч бай буруу ч бай телевизийн шууд ярилцлагад ордог мода тун хүчтэй дэлгэрч байна. Шууд ярилцлагад оролцогч цензуртай ярина уу, цензургүй тууна уу бас л өөрийнх нь мэдрэмж болсон сайхан цаг үе юмсанжээ. 
 
Эх сурвалж: