sonin.mn


БЭЭЖИН. /Prensa Latina/. Хятад улс 20 км2 талбайд 100 гаруй тоннын нөөцтэй алтны орд илрүүлснээ зарлалаа.

Жилд гурван тонн алт олборлоно гэж тооцвоос тус ордыг 30 жилийн турш ашиглах боломжтой гэсэн үг юм.

Алтны ордыг Өвөр Монголын ӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хотод илрүүлжээ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, Рашаан хот нь 80 гаруй төрлийн ашигт малтмалын нөөцтэй аж.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг