sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Мотициклын арын тусгай бэхэлгээнд найман настай охиноо олсоор хүлэн авч явж байсан этгээдийг Энэтхэгийн цагдаа нар баривчилжээ.

Эл үйлдлийг гэрчлэх хүмүүсийн авсан гэрэл зургуудыг Уттар-Прадеш мужийн сонинууд нийтэлсний дараа 40 настай эцгийг нь  баривчилсан байна. Хоёр хүү, гурван охины эцэг болох энэ хүн хувийн сургуульд хамгаалагчаар ажилладаг аж.

Хүмүүс түүнийг “харгис хэрцгий” гэж буруушааж байна. Тэрбээр одоо батлан даалтаар суллагдаад байгаа аж. “Охин шалгалт өгөх ёстой байсан. Хичээлдээ явах дургүй байсан учраас ингэхээс өөр арга байгаагүй” гэж тэрбээр ярьжээ.

Энэтхэг охидод боловсрол эзэмшүүлэхийг хөхиүлэн дэмжих томоохон кампанит ажлыг тус улсын Ерөнхий сайд санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа энэ үед уг хэрэг гарлаа.

Үүнтэй төстэй хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Матхура хотын нэгэн тосгонд гарч байжээ.

Энэтхэгийн эрэгтэйчүүдийн 81 хувь бичиг үсэгт тайлагдсан бол эмэгтэйчүүдийн ердөө 64 хувь нь уншиж бичиж чадах аж.

Г.Доржханд

 

Эх сурвалж: "Монцамэ"