sonin.mn

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын удирдлага, Ахмадын зөвлөлөөс бэлтгэл дэд хурандаа Т.Гүррагчааг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, Гималайн ноён оргил Жомолунгмад авирах аян замд нь амжилт хүслээ.

Мөн тус газрын тугийг гардуулсан бөгөөд Т.Гүррагчаа гуай Гималайн ноён оргилд уг тугийг мандуулахаа хэллээ. Т.Гүррагчаа нь Замын цагдаагийн газрын Хамгаалалтын тасгийн 3 дугаар салаанд ажиллаж байгаад гавъяаны амралтанд гарсан ба цагдаагийн бэлтгэл дэд хурандаа, уулын спортын олон улсын хэмжээний мастер, олон улсын шилдэг уулчин, гавьяат тамирчин юм. Өмнө нь цаст Гималайн ноён оргилыг тойрсон 8000 метрээс дээш өндөртэй Мерапека, Лобуче оргилуудад, мөн Казахстан, Киргизыстаны хил дээр оршдог 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргил болон эх орныхоо мөнх цаст сарьдагуудад амжилттай авиралт хийсэн, 42 жил уулын спортоор хичээллэж буй туршлагатай тамирчин юм. Тэрбээр өдгөө 73 настай. Өмнө нь Гималайн ноён оргил Жомолунгмад Японы 69 настай тамирчин авирч хамгийн настай тамирчнаар тодорч Гиннесийн номонд бичигдэж байсан бол энэ удаад Т.Гүррагчаа гуай авирахаар зэхэж байна. Тэрбээр Гималайн ноён оргил Жомолунгмад авирахаар ирэх сарын 5-нд эх орноосоо хөдөлнө.

Б.Туул


Эх сурвалж: "Монцамэ"