sonin.mn
ФРИТАУН. /Prensa Latina/. “Эбола” вирусийн тархалтыг хяналтдаа авахын тулд тус улсын нийслэл болон умард нутагт гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтооно гэж Сьерра-Леоны Засгийн газар пүрэв гарагт мэдэгдлээ.
 
Гуравдугаар сарын 27-29-нд гурав хоног хөл хорио тогтооно гэж тус улсын “Эбола”-тай тэмцэх үндэсний төвийн дарга Паор Контех хэлэв. Түүний хэлснээр, хөл хорио тогтоосноор “Эбола” вирусийн бүртгэгдээгүй байгаа тохиолдлуудыг ил болгож чадна гэж найдаж байна. Гурав хоногийн хугацаанд хүмүүс гэрээсээ гарч болохгүй бөгөөд шашны сүм хийдүүдэд ч мөн адил хөл хорио тогтоох ажээ. ДЭМБ-ын мэдэгдсэнээр, “Эбола”-гийн тархалтад хамгийн их нэрвэгдсэн Баруун Африкийн гурван улсын нэг болох Сьерра-Леонд энэ вирусээр бараг 3 700 хүн нас баржээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"