sonin.mn

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн Индиана муж улсын Перьдю их сургуулийн гараг судлаачид саран дээр шинээр тогоо илрүүлсэн тухайгаа Техас хотод болсон Сар болон гарагийн шинжлэх ухааны 46 дугаар бага хурлын үеэр мэдээлжээ. Энэ нь  сүүлийн 100 жилийн хугацаанд сарны талаар хийсэн анхны нээлт ажээ.

Судлаачдын илрүүлсэн тогоо нь 200 орчим км-ын голчтой бөгөөд сарны дэлхийг тойрдог талын өмнөд хэсэгт оршдог байна. Чулуулгаар хучигдсан уг тогоо нь 3.9 тэрбум орчим жилийн өмнө сар солиртой эсвэл сансрын өөр том биеттэй мөргөлдөх үеэр үүссэн учраас огторгуйн дурангаар ажиглах боломжгүй ажээ.

Эрдэмтэд шинээр илрүүлсэн тогоогоо Америкийн зохиолч, Атлантын далай дээгүүр ниссэн анхны эмэгтэй нисгэгчийн нэрээр Амелия Эрхарт гэж нэрлэсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж : "Монцамэ"