sonin.mn

ЛОНДОН. /BBC/. Өнөөдөр дэлхий даяар Олон улсын аз жаргалын өдрийг тэмдэглэж байна. Энэ баярыг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн шийдвэрээр 2012 оноос эхлэн тэмдэглэх болжээ.

Аз жаргалын өдөр тохиож байгаатай холбогдуулан тус байгууллага сонсоход инээмсэглэл дагуулдаг дуунуудаа #HappySoundsLike хештегийн хамт интернэтэд байрлуулахыг хүн бүхэнд санал болгосон байна.

Ийм дуунуудаар “аз жаргалын дууны жагсаалт” гаргажээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дуучин Стив Уондерын "Signed, Sealed, Delivered" дууг сонгосон байна.

Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"