sonin.mn

СИНГАПУР. /TASS/. Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куay Ю 91 насандаа таалал төгслөө гэж тус хот улсын Засгийн газар мэдэгдлээ.

Ли Куан Ю нь 1959-1990 онд тус улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.

1965 онд Малайзаас тусгаарлан бие даасан улс болсон Сингапурыг тэрбээр удирдаж байсан билээ. Түүнийг ерөнхий сайд байх хугацаанд Сингапур улс "гуравдагч орон" гэсэн ойлголтод багтаж байснаа дэлхийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг болон хувирч, амьдралын чанар гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч гурван улсын нэг болсон юм.

Талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслол гуравдугаар сарын 29-нд болно.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ"