sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. Сингапурыг хөгжиж буй орноос дэлхийн хөгжингүй улсуудын нэг, олон улсын бизнесийн төвүүдийн нэг болгон өөрчлөхөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн гэж өнгөрсөн амралтын өдөр 91 насандаа таалал төгссөн Ли Куан Ю-гийн дурсгалыг хүндэтгэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.

Тусгаар тогтнолынх нь 50 жилийн ой энэ онд тохиож байгаа тус улсыг үндэслэн байгуулагч “эцэг”, мөн Азийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг болох түүнийг бид үүрд дурсан санах болно" гэж Бан Ги Мүн хэлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн мэдэгдэлд “2009 онд Сингапурт Литэй хийсэн хэлэлцээнүүд Ази-Номхон далайн бүс нутгийн талаарх АНУ-ын бодлогыг тэнцвэржүүлэн өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэжээ.

Мөн түүний хэлснээр "орчин цагийн Сингапурын эцэг, Азийн асуудлаарх аугаа стратегичдын нэг гэгддэг Ли бол хойч үед үүрд дурсагдах үлдэх түүхэн хүн" юм.

“Ли бол сингапурчуудын эцэг байсан. Сингапурын ард түмэн эцгээ алдлаа” гэж Лигийн эмчлүүлж байсан эмнэлгийн гадаа байсан нэгэн хүн ярив. Тэрбээр Лид хүндэтгэн дурсахаар  энд иржээ.

Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ"