sonin.mn

БНСУ-аас их хэмжээний сөжү архи оруулж ирдэг байсан солонгос иргэдийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

БНСУ-ын иргэн И, К, С гэгч нь мөрдөн байцаалтын явцад сөжү архийг их хэмжээгээр татваргүйгээр манай улсад оруулж ирдэг байсан нь илэрчээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу тэдний агуулахаас 8000 шил сөжү архийг хураан авсан байна. Татвараас зайлсхийхийн тулд ийм арга хэрэглэж байсан аж.

Ж.Батсайхан


Эх сурвалж: "Монцамэ"