sonin.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийтийн тээврийн хэрэгсэл-Автобусны зогсолт, зогсоол” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 11-18-ний хооронд зохион байгуулсан юм. Энэ хугацаанд гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авч эхэллээ.

Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтөй хамтран зохион байгуулсан дээрх ажиллагааны үеэр гудамж замд илэрсэн 1598 зөрчлийг баримтжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлж, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлсэн байна. Авто машинтайгаа хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны буудал дээр  удаан хугацаагаар зогсож, тээврийн хэрэгслээ байрлуулах зэргээр замын хөдөлгөөний  дүрэм зөрчвөл нийтийн тээврийн хэрэгсэлд байршуулсан хөдөлгөөнт телекамераар таны зөрчил бичигдэж, гэрийн тань хаягаар торгуулийн хуудас хүргэгдэнэ гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагийн төв /ЗХУТ/-өөс анхааруулж байна.

Ж.Батсайхан




Эх сурвалж: "Монцамэ"