sonin.mn

БЭЭЖИН. /Prensa Latina/. Хөгжлийн бэрхшээлтэй болоод сэтгэцийн эмгэгтэй ахмад настнуудад зориулан асрамжийн газар, эмнэлэг барихад хөрөнгө оруулалт хийхийг чухалчлан анхаарна гэж БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны /ӨЗО/ эрх баригчид мэдэгдлээ. Шинжааны нийт хүн амын 11 хувь нь 60-аас дээш настнууд ажээ.

БНХАУ-ын Иргэний хэргийн яамны мэдэгдсэнээр, тус улсын баруун нутгийн энэ ӨЗО 2015 оны эцэс гэхэд дээрх зорилгод хүрэхийн тулд 87 сая орчим доллар зарцуулна.

Энэ оны сүүлч гэхэд, Шинжаан Уйгурын ӨЗО-д 1 000 настан тутамд 24 эмнэлгийн ор ногдох боломжтой болох аж. Энэ нь 2014 оныхоос дөрөв гаруй дахин нэмэгдэнэ гэсэн үг юм.

2.5 сая ахмад настантай тус ӨЗО-нд ахмадуудыг асарч сувилах газар, эмнэлэг хүрэлцээ муутай байдаг аж. Энэ нь Хятадын хөдөө орон нутагт тулгамдсан нийтлэг асуудлуудын нэг болоод байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг