sonin.mn

НИТХ-аас Гэрлэх ёслолын ордныг хувьчлах шаардлагагүй гэж үзжээ. Харин Усан, спортын сургалтын төвийн үйл ажиллагааг хэвээр үлдээж, 40 хувийг нь хувьчлахаар болжээ.

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар “Гэрлэх ёслолын ордон”-ыг ашиггүй ажилласан гэх шалтгаанаар хувьчлах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар гаргаж, хэлэлцүүлсэн. 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус ордон нийслэлийн төсөвт тодорхой хэмжээгээр  дэмжлэг үзүүлдэг бөгөөд уг газрыг өмчлөхийг олон хүн дэмжихгүй байгаа. Тэгвэл НИТХ-ын зарим гишүүд  нэг  жилийн үзүүлэлтээр ашиггүй ажиллалаа гэж хувьчлах санал оруулах нь зохимжгүй гэжээ. Тиймээс Гэрлэх ёслолын ордныг хувьчлалын жагсаалтаас хасах шийдвэр гаргав.

 Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг