sonin.mn

ВАШИНГТОН. /Kyodo/. Америкийн армийн 100 орчим албан хаагчийг хөнөөхийг “Лалын улс” бүлэглэл байж магадгүй нэгэн бүлэглэлийн зүгээс дэмжигчиддээ хандан уриалж, албан хаагчдын хувийн мэдээллийг онлайнд дэлгэн тавьсантай холбоотойгоор АНУ-ын арми сонор сэрэмжээ дээшлүүлж байна.

“Лалын улс”-ын хакерчдын бүлэглэл өнгөрсөн амралтын өдөр армийн албан хаагчдын нэр, гэрэлл зураг болон хаягийг онлайнаар нийтэд дэлгэн тавьсан тухай АНУ-ын хэвлэлүүд мэдээлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэнд хандан сонор сэрэмжтэй байхыг АНУ-ын арми зөвлөхийн сацуу интернэтэд мэдээлэл тавихдаа болгоомжтой байхыг тэдэнд анхааруулж байна.

Г.Доржханд




Эх сурвалж: "Монцамэ" агентлаг