sonin.mn

Монголын эрүүл мэнд, гоо сайхны үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос  Групп  нийгмийн хариуцлагын хүрээнд Сүрьетэй тэмцэх дэлхийн өдрийг угтан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ-тэй хамтран сайн үйлсийн арга хэмжээнд нэгдэж байна. Тодруулбал Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн кабинет, Сүрьегийн төвтэй хамтран Cонгино Хайрхан дүүргийн Цамбагарав үйлчилгээний төвийн урд талбайд 3-р сарын 24 -ны  өдрийн   12 цаг 30  минутаас эхлэн үнэгүй витамин иргэдэд тараах юм.

 

Мөн Монос Группээс жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг “Витаминжуулалтын аян” энэ сарын 13-нд эхэллээ.   Өдгөө 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  аян "Халуун дулаан миний гэр бүл"  гэсэн уриатай  бөгөөд 5-р сарын 13 хүртэл үргэлжлэх юм.

 

Аяны хугацаанд  “Монос”-ын бүх эмийн сангаас  хүний биед шаардлагатай бүхий л төрлийн витаминыг  5-80 хүртэл хувийн хямдралтайгаар авах боломжтой ажээ.

 

Хэрэв та гэрээсээ гарах боломжгүй эсвэл ойр орчимд тань Моносын эмийн сан байхгүй бол  эрүүл мэндийн лавлах 1800-1883, monos smart app  мөн www.emonos.mn сайтаар захиалж үнэгүй хүргүүлэх боломжтой.