sonin.mn

Монголын Хүүхдийн Спортын Y их наадмын хүрээнд уралдаан тэмцээнүүд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд спортын 16 төрлөөр 4 үе шаттайгаар явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар дүүргийн аварга шалгаруулах зуун буудалт даам, бүжгийн спорт, гандбол, чөлөөт бөх, жү-до бөх, волейболын гэсэн 6 спортын төрлөөр явагдаж, дүүргийн  25 сургуулийн 952 сурагч хамрагдаад байгаа юм.

Дүүргийн өсвөрийн баг тамирчдаас Хүүхдийн спортын V Их наадамд оролцох эрх олгох тэшүүр, бокс, хүндийн өргөлтийн УАШТ , жудо бөх, волейболын НАШТ-д оролцож, нийт 35 эрх авлаа.

СӨББ-н Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн бямба гарагт зохион байгуулагдаж нийт 10 цэцэрлэгийн 300 хүүхэд оролцож ур чадвараа сорьсноос:

I-р байрт Т.Баасансүрэн багштай 68-р цэцэрлэг

II-р байрт Г.Мэгзэр багштай 135-р цэцэрлэг

III-р байрт Б.Энхзул багштай 51-р цэцэрлэг орж тус тус Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Мөн хонхот бөмбөгийн  аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж нийт 8 багийн 40 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдсөн байна.