sonin.mn

Олон улс, орон нутагт агаарын хөлгөөр зорчихоор төлөвлөж байгаа болон онгоц тосох гэж байгаа хүмүүст зориулан нислэгийн талаар мэдээлэл хүргэх цогц үйлчилгээг нээжээ.

Энэхүү үйлчилгээ нь тухайн өдрийн Монгол Улсад үйлдэгдэж байгаа бүх нислэг болон өвөл зуны тогтмол хуваарийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх юм байна. Ингэхдээ хэрэглэгчдэд гурван төрлөөр мэдээлэл хүргэнэ. Интернэт хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээг www.nisleg.info цахим хуудсаар хүлээн авах боломжтой бол Ухаалаг технологи хэрэглэгчид ухаалаг утас, таблет ашигладаг хүмүүст зориулсан “Нислэг” application –ийг IOS болон Android системд тохируулан гаргасан байна. Харин үүрэн телефон хэрэглэгчид 151000 дугаарт тусгай форматын дагуу мессеж илгээн тухайн өдрийн эсвэл тодорхой нэг өдрийн нислэгийн мэдээг, мессеж үйлчилгээний зааврыг авч болох юм. Тухайн өдрийн нислэгийн мэдээ авах мессеж илгээхдээ тодорхой чиглэлийг бичиж /BEIJING эсвэл DORNOD гэх мэт/ эсхүл аяллын дугаарыг бичиж /ОМ223 эсвэл МО61 гэх мэт/ илгээснээр хариу мессеж хүлээн авах юм байна.

Түүнчлэн Мессеж үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, заавар авахыг хүсвэл www.nisleg.info сайтын Мессеж үйлчилгээ цэснээс авах боломжтой хэмээн албаныхан хэллээ.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ"