sonin.mn

Улсын дээд шүүхийн шүүгчид, нэр дэвшигчдийн шалгалтын дүн гарчээ. Шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хорооноос өгсөн юм.

Шалгалтад нэр дэвшигч Г.Алтанчимэг, Г.Банзрагч, С.Буд, П.Золзаяа, М.Наранцэцэг, Л.Өлзийсайхан, П.Соёл-Эрдэнэ, Д.Сүнжид, Ч.Хосбаяр, Д.Энхзул, Ж.Эрдэнэбулган нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу хангалттай үнэлгээ авсан байна.

Нэр дэвшигчид эссэ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний чадвар шалгах, эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг шалгах, эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, Үндсэн хуулийн зүйл заалтад онолын тайлбар бичих, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт бичиж шалгуулсан. Мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг болон зан төлвийн ярилцлагын шалгалтуудад тус тус оролцсон юм.

Ж.Батсайхан


Эх сурвалж : "Монцамэ"