sonin.mn

МЗХ, Батлан хамгаалах яамтай хамтран өнгөрсөн зун зохион байгуулсан Монгол-Орос залуучуудын “Дайчин нөхөрлөлийн замаар” аялалд оролцсон залуус Монгол цэргийн музейд зочиллоо.

Тэд тус музейд нээлтээ хийгээд удаагүй байгаа “Монгол цэргийн өдөр”-т зориулсан “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс” үзэсгэлэнтэй танилцсан юм.Тус үзэсгэлэнд Батлан хамгаалахын үе, үеийн төлөөллийн өмсөж, хэрэглэж байсан дүрэмт хувцас болоод Монгол цэргийн гайхамшигт түүх соёлыг дэлгэжээ.

Дашрамд сонирхуулахад, “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал нь эх оронч үзлийг залуучуудынхаа ухамсарт бат бөх суулгаж, эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэхэд онцгой ач холбогдолтой болсон билээ. Тиймээс энэ удаад аялалд оролцсон залуус аяллынхаа хөгжилтэй дурсамжаас хуваалцаж , Монгол цэргийн дайчин замналыг өгүүлсэн түүхэн дурсгалт эд өлгийн зүйлсийг үзэж сонирхсон юм.

Ж.Болор

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг