УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг намрын чуулганы завсарлагаанаар Сүхбаатар аймагт ажиллажээ.
Тэрбээр тус аймагт ажиллах үеэрээ шинээр хийсэн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан байна. Тухайлбал, аймгийн төвөөс 10 км-ийн цаана тусгай хороо байгуулж хашаа бүрт цахилгаан, худгийн усыг нь оруулсанаар малтай айлууд тэндээ боломжийн үнээр нүүж төвхнөсөн аж. Мөн Баруун-Урт хотод 17 давхар байшингийн карказ босгоод байгаа бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаан орон сууц, хаусыг олноор нэмж барьсантай тэрбээр үзэж танилцжээ. Түүнчлэн өнгөрсөн онд Сүхбаатар аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосноор иргэд хөдөлмөрчид 5 цагийн дотор хүрэх газартаа саадгүй хүрдэг болсон зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил тус аймагт хийгджээ.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Авилгалтай огт тэмцэж чадаагүй хүн дээ Алтанхуяг гэдэг хүн.
Хөөе яагаад миний очсон Алтан овоон дээр гарчихсан зогсож байнаа найзаа, Яг наана чинь би зогсож байсан юм шүү
Ooroo avilga, luivar, hulgain ezen, yun avilgatai temtseh! Bitgii marzaganaad bai! Odoo onooh chin enhtaivany tsagaan tagtaa bolj maniigaa huurah nee. Bolij uz dee Alzanhuyaa guai!