sonin.mn

Баянзүрх дүүргийн авто машины гарааш байсан газрыг чөлөөлснөөр 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хоёр давхар шинэхэн цэцэрлэгийг барьжээ.

Тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт тус цэцэрлэг ашиглалтанд орж багачуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Тус газарт хоёр жилийн өмнө авто машины гарааш байсан бөгөөд иргэд санаачлага гарган газрыг чөлөөлж, дүүрэг нь орон нутгийн төсвийн хөрөнгөөс дэмжлэг үзүүлснээр  уг цэцэрлэг баригджээ. 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд БЗД-т 4,4 тэрбум төгрөг төсөвлөгдөж уг мөнгөөр ямар ажил хийх талаар иргэдээс санал авахад “Төрийн өмчит цэцэрлэггүй хороодод цэцэрлэг бариулъя” гэсэн санал хамгийн их иржээ. Энэ дагуу дүүргээс төрийн өмчит цэцэрлэггүй 4, 7, 21, 28 дугаар хороонд 150-300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих ажил эхлүүлсэн юм. Тус цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авахаар төлөвлөгдсөн ч 180 хүүхэд хүлээн авах боломжтой болгожээ.

Д.Өлзий

Эх сурвалж : "Монцамэ" агентлаг