sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Украинд энхийг сахиулагчдыг байрлуулах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ тогтоолын төслийг ОХУ дэмжихгүй.

Энэ тухай ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров тус улсын "Россия-1" телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Украинд энхийг сахиулагчид байрлуулах тухай тогтоолыг НҮБ-ын АЗ-д өргөн барьсан тохиолдолд ОХУ ямар шийдвэр гаргахыг асуухад сайд Лавров “Бид саналаа ч өгөхгүй” гэсэн байна.

Урьд нь мэдээлж байсанчлан, Украинд энхийг сахиулагчид байрлуулахыг НҮБ болон Европын Холбооны Зөвлөлд хандан Украины парламент хүсэлт гаргасан юм.

Г.Доржханд

Эх сурвалж : "Монцамэ"