sonin.mn
Монгол Улсын сайд М.Энхсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолунг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Тавантолгой төсөл,  Ази-Европыг холбосон “Шинэ торгоны зам”, “Талын зам” төслүүд болон хоёр орны хамтран хэрэгжүүлэхээр яригдаж буй бусад төслүүдийн талаар мэдээлэл солилцлоо.
 
Элчин сайд Ван Шаолун “Тавантолгой төслийн хувьд Монголын талын тавьсан саналыг Хятадын тал идэвхтэй судалж байгаа. Ойрын үед хариу өгч, энэ асуудлаар хамтран ажиллана”  гэж хэлэв.  
 
Мөн түүнчлэн  “Шинэ Торгоны зам ” болон “Талын зам” санаачлагыг хэрэгжүүлэхэд ОХУ, БНХАУ, Монголын талууд идэвхтэй ажиллана гэж найдаж байна. Ирэх 7-р сард ОХУ-д зохион байгуулагдах гурван талын уулзалтаас өмнө эдгээр санаачлагуудыг хэрэгжүүлэхэд бодиттой ахиц гарна гэж итгэж байна” гэлээ.
 
М.Гал